Цагаан ордны шинэ гэр бүл
2016-11-10

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр тэрбумтан Дональд Трамп сонгогдлоо. Тэрбээр 278 мандат авч, ялалт байгуулсан билээ. Тун удахгүй Трамп Ерөнхийлөгчийн тангарагаа өргөж, гэр бүлээрээ Цагаан ордон руу нүүх юм. Цагаан ордонд удахгүй очих Трампийн шинэ гэр бүлийн талаарх мэдээллийг хүргэж байна.

 

 

Баррон Трамп

 

Трампийн бага хүү Баррон Трамп өдгөө 10 настай юм. Трампийн хүү гольф тоглох дуртай бөгөөд Словени хэлээр чөлөөтэй ярьдаг.

 

Мелина Трамп

 

Супермодель Мелина Трамп 2005 оны нэгдүгээр сард тэрбумтан Дональд Трамптай гэрлэсэн билээ. Тэрбээр нөхрийнхөө кампанит ажлын үеэр Тэргүүн хатагтай Мишель Обамагийн 2008 онд “CNN” агентлагт өгсөн ярилцлаганаас иш татан итгэл тавьсан нь олныг бухимдуулсан гэхэд болно.

 

Жаред Кашнер

 

Трампийн том охин Иваника Трампийн нөхөр Жаред Кашнер. Тэрбээр Нью Йоркийн нэгэн байгууллагад санхүүгийн мэргэжилтэн хийдэг. Хос хуримаа хийгээд найман жил болж буй бөгөөд гурван хүүхэдтэй юм.

 

Иваника Трамп

 

Иваника Трампийн хүүхдүүдээс хамгийн алдартай юм. Тэрбээр аавынхаа санаачилсан “Ажил олгогч” шоуны шүүгчээр ажиллаж байна. Бүгд Найрамдах намын гишүүн билээ.  Иваника 2009 онд Жаред Кашнертэй гэрлэсэн.

 

Тиффани Трамп

 

Тиффани Трампийн хоёр дахь эхнэр Марла Маплесээс төрсөн юм. Тэрбээр жүжигчин бөгөөд хэд хэдэн олон ангит кинонд тогложээ.

 

Ванесса Хэйдон

 

Ванесса Хэйдон  2005 оны арваннэгдүгээр сард Трампийн ууган хүүтэй гэрлэсэн. Хос таван хүүхэдтэй.

 

Кай Трамп

 

Венниса, Трамп Жрийн тав дахь хүүхэд.

 

Дональд Трамп Жр

 

Трампийн ууган хүү. Тэрбээр эцгийнхээ компанийн гүйцэтгэх захиралаар ажилладаг.  2005 онд нэгэн загварын шоуны үеэр Ванесса Хэйдонтай танилцаж, хуримаа хийсэн.

 

Эрик Трамп

 

Трампийн гурав дахь эхнэр Иванагаас төрсөн. Тэрбээр Вержина мужид байрлах “Трамп жимсний дарс”-ны үйлдвэрийн ерөнхийлөгчөөр ажилладаг. Мөн Трампийн гольфийн талбайг хариуцан ажилладаг. 2006 онд Эрик Трамп гэх эрүүл мэндийн сангаа байгуулсан.

 

Лара Юнашка

 

Эрикийн эхнэр Лара телевизийн продюсер юм. Тэрбээр нөхөртэйгээ 2014 онд гэрлэсэн. Хос одоогоор хүүхэдгүй билээ. АНУ-ын хамгийн том сан болох “Трамп сан”-д ажилладаг.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Porno.o Stars
2016-11-12
Od:
Trumpiin anxnii exner Ivana not 3rd!
2016-11-10
z:
ТӨМӨР ЗАМЫН ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР ХҮН БАЙНАА СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛ НЭТЭЭР ОД БОЛЖ ДУУСЛАА
2016-11-10
Зочин:
S BAYAR L YUM DAA
2016-11-10
Зочин:
S BAYAR L YUM DAA
2016-11-10
Зочин:
HAHA
2016-11-10
Зочин:
Холбоотой л бол бүгд л явдаг юмуу
2016-11-10
Nice:
Nice
2016-11-10
МОНГОЛ ХҮН:
Хүний өөрийн бүгдийг нь чирээд Цагаан ордон руу явахын байна даа
2016-11-10