Хиллари ба Пак Гын Хэ
2016-11-10

Туйлын биш ч гэлээ одоогоор арай дээр нийгмийн байгуулал гэж үздэг ардчиллын “автор” оронд Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Алсын монгол хүүхдүүд хүртэл хүүхэлдэйн баатартай андуурч дор нь нэрийг нь цээжилсэн Дональд Трамп  гэх тэрбумтан дэлхийн том гүрнийг залах залуурыг атгалаа.  Клинтон Хилари нарын ялагдлын наад цаадахыг шинжээчид ид хэлэлцэж янз бүрээр хэлж байна.

 

 

Трамп нэлээн задгай буюу эр хүний зангараг гаргаж популист амлалтуудыг бохь шиг зажилсаар ялчихлаа гэж гайхшрах хүмүүс байна.  Дэлхийн улсууд том гүрнүүдийн бие биендээ үзүүлэх нөлөө хамаарал их болсон байна. Энэ удаагийн АНУ-ын сонгууль үүнийг дахин харууллаа. Трамп ялж буй мэдээлэл давамгайлж эхэлмэгц  дэлхийн санхүүгийн зах зээл савлаж эхэлж байх жишээтэй. Сонгуулийн компанит ажлын явц төдийгүй тухайн санал хураалт болох сүүлийн өдрүүдийн дэлхийн үйл явдал, бусад улс орны улс төрийн амьдрал нөгөө орныхоо сонгуулийн дүнд нөлөө үзүүлэх болсон нь энэ удаагийн АНУ-гийн сонгуулиар мөн ажиглагдлаа.

 

Хиллари өнгөтэй,  тэргүүлэх судалгаатай байсан. Телевизийн хоёр ч халз мэтгэлцээнд Хиллари илүүрхэн яллаа гэж ажиглагчид дүгнэсэн. Түүнээс хойших арваад хоногт бид эндээ цасан шуурганы мэдээгээ сонсож суух хооронд АНУ-ын сонгогчдын бодол эргэчихжээ.  Үүнд юу нөлөөлөв. Өгөх хариулт олон байгаагийн дотор бидний мэдэх нэг үйл явдал бий. Энэ бол Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийг тойрсон шуугиан.

 

Түүхэндээ анх удаагаа эмэгтэй Ерөнхийлөгчид итгэл хүлээлгэсэн солонгосчууд одоо буулгаж авахын түүс болон жагсаж байна. Азийн тэргүүлэгч эдийн засагтай, Солонгосын хойгийн цэрэг дайны голомт дээр байдаг энэ улсын тэргүүн өөрийн шүтдэг нэг өвгөний охинтой ойр шадар түншлэхдээ төрийн нууцаа харамгүй хуваалцаг байж. Эмэгтэй хүний сул талыг улсынх нь Ерөнхийлөгч гаргасан хэрэг. Үүнийг Солонгосын иргэд тэр дундаа оюутан залуус уучлахгүй гэж жагсаж байна. Олон нийтийн өмнө бөхийн уучлалт гүйх улбагар сул болсон  Ерөнхийлөгч Пак Гын-Хэгийн жавхаагүй өөртөө итгэлгүй байдал зөвхөн өөрийг нь төдийгүй бусад ойролцоо хэмжээнд  зүтгэж яваа улстөрч эмэгтэйчүүдээ хөлдөө чирлээ. Манайхны таагүй нэг яриагаар бол “ Эмэгтэй хүн төр барих ч дээ ” гэдэг боллоо.

 

Энэ дуулиантай зэрэгцээд дэлхийн нөгөө бөөрөнд мөн адил бүсгүй заяат Хиллари дэлхийн хамгийн том гүрний Ерөнхийлөгчийн сонгуульд тэрбумтан Трамптай үзэж тарж бараг илүүрхэж явж байлаа.

 

Гэтэл Солонгосын эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын-Хэ багаа алж бөөн хэл аманд оров. Бодлого шийдвэрийнхээ төлөө  бус бараг хүүхнүүдийн хов жив төдий шахуу асуудлаас өөнтөглүүлж улмаар авлига дарамтын сүлжээ байж болох талаар хэвлэлүүд шуугиж эхэлсэн.

 

Хамгийн инээдтэй Ерөнхийлөгч Пак Гын-Хэ-гийн энэхүү хэтэрхий дотно найзын тухай мэдээлэл хэн нэгний хогон дэр хаясан компьютерийн харднаас олдсон гэж шуугиж байгаа. Тэгэхдээ бүр эзтэй, сэтгүүлч байсан нөхрийн олз болж хэдэн цагийн дараа хогын цэгээс нэг мэдээллийн байгууллагын  үнэт олз болчихсон ширээнд дээр их засварт орж байсан бололтой.

 

Хартай зарим нь үүнийг гуравдагч орны урт гар орсон нарийн зохион байгуулсан ажиллагаа гэж үзэж байгаа. АНУ -ын Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялах нь дөл улам бүр нэмэгдэж байгаа дэлхийн шинэ дайны цог унтрах уу, асах уу гэдгийг шийдэх хүлээлттэй байсан. Учир нь хоёр нэр дэвшигч Ойрхи Дорнод, Оростой харьцах талаар эрс тэс байр суурьтай байсан. Хиллариг  эмэгтэй хүн талаас нь харж сонголтдоо эргэлзэх салхийг Сөүлээс босгосон байж болох энэ таамаг тийм ч хийсвэр сонсогдохгүй Пак Гын-Хэ гийн гаргасан алдаа бол цэвэр эмэгтэй хүний л гаргаж болох алдаа. Найз хүүхнээрээ хэлэх үгээ засуулаад, нэрийнхээ өмнөөс хэн нэгэн рүү залгахыг зөвшөөрөөд байж болох тийм хэт найрсаг, сул талыг эмэгтэй улстөрч л гаргана.

 

Энэ нь Клинтоны эхнэр Хиллари дээр шууд наалдахгүй ч хөөрхөн санал хойш нь чангаасан байгаа. АНУ цагаач ихтэй. Ясны ардчилсан болчихоогүй “күнз”ийнхэн, дорнын араншин цусанд нь хэвээр Азийнхан  сонгогчдын тоонд багагүй жин дардаг.

 

Төгсгөлд сонин болгоход манайд Ерөнхийлөгчийн сонгуульд Солонгосод болсон хэрэг явдал хөөрхөн нөлөөлж байсан удаатай. 2009 Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ид явагдаж байлаа. АН-ын лидер, АНУ-д суралцаад ирсэн Ц.Элбэгдорж, МАХН /МАН/-ын дарга, авлигын загалмайлсан эцэг гэж цоллуулсан Н. Энхбаяр нар хэн ялахаа хүлээж байв. Тэрхүү сонгуулийн орой сонгогчдын идэвхийг тэр дундаа залуусын омогшлийг хөөргөсөн хоёр ч үйл явдал дараалан болов. Үзэгчдийн шимтэн үздэг байсан Японы сумод Монгол шинэ залуу бөх түрүүлж шинэ аварга төрөв. Энэ үйл явдал санал хураалтын өдрийн 17 цагийн үед болов. “Шинэ аварга төрлөө , одоо гарч шинэ Ерөнхийлөгчөө сонгоё” гэсэн мессеж гар утсанд тэр дороо л нисээд ирэв. Гэтэл Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч авлигын хэрэгт өөрийгөө буруутган хадан дээрээс машинтайгаа нисэж амиа хорлосон мэдээ дэлхийг шуугиуллаа. “Авлигач Ерөнхийлөгчөөс салья. Өөр сонголт хийе” гэсэн мессеж мөн л тэр дороо утсанд нисээд ирэв.

 

Ингээд Монгол Улсын гуравдах Ерөнхийлөгч Н.Энхбаяр нийслэл хотод ялагдаж, Ардчилсан ерөнхийлөгч ялсан сонгуулийн дүн тэр шөнөдөө гарав. Харин өчигдөр АНУ-д анхны эмэгтэй Ерөнхийлөгч ялах талдаа гарч явтал Өмнөд Солонгост  эмэгтэй Ерөнхийлөгч цэвэр алдаа гаргав. Эр хүний имиджтэй Трамп төвөггүй яллаа.

 

Пүрэжавын Баярхүү / тоймч /

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАНГАРТАА БАЙЦГАА ЭНЭ АВГАЙ НАР ЯАХ ВЭ ИХ ХУРЛАА ХАР ЦААНА ЧИНЬ ХУЛГАЙ ЯВАГДАХГЭЭД БАЙНА ҮХЭР МОНГОЛЧУУДЫГ УЛС ТӨРЖИЖ БАЙХ ХООРОНД ХУЛГАЙЧ НАР ЧИНЬ ГААРЧИХЛАА
2016-11-11
Зочин:
Мангар тэнэг юм холбож бичжээ.Солонгос авгай америк эмээ хоёрыг холбох шаардлагагүй.
2016-11-11
mal gehed haduudna:
youm youm usrehee bolio. arab ertontsoo degs bich
2016-11-11
Gerel:
Ene setguulch umtai sumtai um bn
2016-11-11
123:
АН-ын лидер, АНУ-д суралцаад ирсэн Ц.Элбэгдорж, МАХН МАН-ын дарга, авлигын загалмайлсан эцэг гэж цоллуулсан Н. Энхбаяр нар хэн ялахаа хүлээж байв. Тэрхүү сонгуулийн орой сонгогчдын идэвхийг тэр дундаа залуусын омогшлийг хөөргөсөн хоёр ч үйл явдал дараалан болов. Үзэгчдийн шимтэн үздэг байсан Японы сумод Монгол шинэ залуу бөх түрүүлж шинэ аварга төрөв. Энэ үйл явдал санал хураалтын өдрийн 17 цагийн үед болов. “Шинэ аварга төрлөө , одоо гарч шинэ Ерөнхийлөгчөө сонгоё” гэсэн мессеж гар утсанд тэр дороо л нисээд ирэв. Гэтэл Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч авлигын хэрэгт өөрийгөө буруутган хадан дээрээс машинтайгаа нисэж амиа хорлосон мэдээ дэлхийг шуугиуллаа. “Авлигач Ерөнхийлөгчөөс салья. Өөр сонголт хийе” гэсэн мессеж мөн л тэр дороо утсанд нисээд ирэв. Ингээд Монгол Улсын гуравдах Ерөнхийлөгч Н.Энхбаяр нийслэл хотод ялагдаж, Ардчилсан ерөнхийлөгч ялсан сонгуулийн дүн тэр шөнөдөө гарав. Харин өчигдөр АНУ-д анхны эмэгтэй Ерөнхийлөгч ялах талдаа гарч явтал Өмнөд Солонгост эмэгтэй Ерөнхийлөгч
2016-11-10
цэцэг:
Үүнийг бичигчийн тэнэгийг гайхаад баршгүй тэнэгтэнэ гэж үүнийг хэлнэ чааваас даа салга ойлголтой мулгуу бичигч
2016-11-10
T:
Эмэгтэй хүн төр барилцаж байсан. Чи мэдэх үү. Их Монгол улсын үеэс хатан хүн төрийн хэрэгт оролцож явсан. Саар эмэгтэй удирдагчаас болж бүгд УХААН БОГИНО бишээ. Адгийн наад зах нь айл гэр ямар байх вэ гэдэг чин эмэгтэй хүнээс шалтгаалдаг шүү. Том2 удирдагч бизнесмэний ард эхнэр гэдэг хүн нөлөөлж байдаг шүү. Манжийн дарлалын үеийн манж хүний хэлсэн наад философоосоо сэр одоо.
2016-11-10
Зочин:
Эмэгтэйчүүд улс төрд байна гэдэг, төр барина гэдэг бол худлаа яагаад ч чадахгүй . Одоо л жендэр гэж орилоод байгаа болохоос өвгөдийн маань хэлсэн ЭМ ХҮНИЙ ҮС НЬ УРТ УХААН НЬ БОГИНО гэдэг үг бараг филосоп байхаа Их хуралд байсан хэдэн хүүхнээ харалдаа Яаж хөгөө чирцгээлээ дээ. За тэгээд нэг улс төрчөө муулаад л сүйд байсанаа төд дагаж далбагнаад л . Их хуралдаа зөв зүйтэй сууж санаа оноогоо илэрхийлэж суух нь яахав
2016-11-10
T:
Эмэгтэй хүн төр барилцаж байсан. Чи мэдэх үү. Их Монгол улсын үеэс хатан хүн төрийн хэрэгт оролцож явсан. Саар эмэгтэй удирдагчаас болж бүгд УХААН БОГИНО бишээ. Адгийн наад зах нь айл гэр ямар байх вэ гэдэг чин эмэгтэй хүнээс шалтгаалдаг шүү. Том2 удирдагч бизнесмэний ард эхнэр гэдэг хүн нөлөөлж байдаг шүү. Манжийн дарлалын үеийн манж хүний хэлсэн наад философоосоо сэр одоо.
Гоё бичжээ:
Тоймч Баярхүүгийн тойм таалагдлаа. Бич бас иймэрхүү юм бодож байсан. Ер нь сонгогч гэдэг бол хэзээ ч ул суурьтай эсвэл үнэнч сонгууль өгдөггүй. Тухайн үеийн цаг үеийн байдал мэдээлэл асар их нөлөөлнө. Нийт дүнгээрээ маш том үр дүн болдог боловч нэг хувь сонгогчийн сонгууль өгөх үйл явц маш энгийн өчүүхэн сэтгэлийн хөдлөл энэ тэрийн илэрхийлэл байдаг.
2016-11-10
z:
ТӨМӨР ЗАМЫН ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР ХҮН БАЙНАА СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛ НЭТЭЭР ОД БОЛЖ ДУУСЛАА
2016-11-10
Toimch:
Chi meddeg umaa bichvel yadag um bol toimchoo
2016-11-10
zochin:
Brazil erunhiilugch emegtei ogtsorson ene bas huluulsun uu Bayarhuu
2016-11-10
Зочин:
АНУ д манайхан шиг дэлхийн ховыг нийлүүлж базаад суудаггүй юм шүү их л буруу дүгнэж дээ солонгос ерөнхийлөгчийн алдаа Хилларид нөлөөлөөгүй америкчүүд эдийн засгийн хямралаас гарах гарц л харсан манайд ч адил хаана хямралтай байна тэнд засаг солигддог
2016-11-10
Зочин:
Эмэгтэй л хүн бол эмэгтэй хүн. Хэзээнээсээ төрийн толгойд гараад юу хийдэг билээ дээ. Ядаж л ямар ч эмэгтэй хүн байсан. Хүчин мөхөсдөнө. Одоо манай төр засгийг харла даа. Ихэнх том албан тушаал дээр эмэгтэйчүүд сууж байна. Ирээдүйн өр болсон гадаадын зээл тусламж дээр эмэгтэйчүүд сууж байна. Ихэнх хурган дарга нар эмэгтэйчүүд байна. Ард нь нөхөр сүүдэр нь байдаг ч юм уу үгүй ч юм уу бүү мэд. Юу бодож гэртээ хэвтдэг ч юм. Аргагүй дээ эрчүүд нь өөрсдөө ийм юм чинь гэж алийн болгон адлуулах вэ? Өөрсдөдөө эзэн болооч гэж Монгол эрчүүдээ өмөөрье. Америкийн тухайд Трамп бол эр хүн. Хиллари бол сайн туршлагатай нэгэн гэхдээ эмэгтэй хүн гэдгийг нь Америкчууд мартаагүй нь яамай даа. Том улс том л байх ёстой.
2016-11-10
Kk:
Byryy tailbar bna
2016-11-10
Д.Ганхуяг 99116570:
Солонгост төрийн тэргүүнд маш өндөр шалгуур тавьдаг нь үүгээр илэрч байна. Энэ эмэгтэй ерөнхийлөгч төрийн хэрэгт бөө, ламын зөвлөгөө авснаас л хамаг хэрэг мандав. Манай дарга нараас бөөгүй, ламгүй нь нэг чбайхгүй. Бүгд бөөтэй, ламтай. Ерөнхийлөгч Элбэгдорж бүүр хэнээ алдаад Майдарын цогцолбор барьж бизнес хийж байна. Өмч хөрөнгийн бөөн том будлианд хутгалдсан. Солонгосын шалгуураар бол аль хэдийнээ огцорох болсон байна. Эөр нь цэвэр байж л түмэн нь олигтой амьдарна шүү дээ. одоо нэг юм бодохгүй бол болохгүй болох нээ. Ер нь мухар сүсэгт хандаж байгаа хүмүүсийн судалгааг гаргахад ихэвчлэн мэдлэг, чадвар дорой, танин мэдэхүнй наад захын чадваргүй байдаг нь дэлхийд нэгэнт тодорхой болсон асуудал шүү дээ. Сайн удирдагч хэзээ члам, бөө рүү гүйдэггүй юм. Чингис хаан өөрийн зарлигаас зөрсөн бөөг тэр дор нь цаазалж байсан юм шүү. Ер нь олигтой амьтан лам, бөө гэж навсганадаггүй юм.
2016-11-10
Зочин:
Энэ Өмнөд Солонгосын АНУ-ын утсан хүүхэлдэй эмэгтэй ерөнхийлөгч Хойд Солонгос руугаа хуц гэхээр хуцаад, боль гэхээр больдог сургуультай нохой аятай өөрийн жолоогүй удирдагч санагдсан. энэ утсан хүүхэлдэйний аяглал Америкчуудад ямар хамаа байна. Ухаантай зарим нь дотроо шоолдог биз. Гол нөлөөлсөн зүйл нь тэр нам нэгт хар сармагчингийнх нь Оростой холбоотойгоор гадаад ертөнцтэй харьцаж байгаа авир нөлөөлсөн.
2016-11-10
зочин:
Оростой харилцах харилцаа, дээр нь ойрхи дорнодын дайн самууны галыг өдөөсөн гэдгээр нь хүмүүс хүлээж аваагүй. Нам нэгтэй одоогийн ерөнхийлөгчийнх нь явуулж байгаа гадаад бодлого олон хүнд таалагдаагүй.дэлхий улс орнуудыг хооронд хагалган бутаргах, бараг дэлхийн 3-р дайн эхлүүлэх хэмжээнд хурцатгасан нам нэгтнүүдэд тэнэг л биш бол ард түмэн, шудрага хүмүүс итгэл хүлээлгэнэ гэж үү
2016-11-10
Зочин:
Гайгүй тоймч гэж бодсон чинь хов жив яриа шиг юм бичиж байх юм. Клинтон чинь харин азийн цагаач ихтэй штатдуудад ялсан биз дээ
2016-11-10
irgen:
orostoi hariltsah hariltsaa ni l gol bolchih shig bolsondoo,
2016-11-10
Зочин:
болхи гаргалаа байна
2016-11-10