Валютын ханш цагаар өсч байна
2016-11-10

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн талаарх байнгын хорооны дүгнэлтийг гишүүн Б.Баттөмөр танилцуулав.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Д.Эрдэнэбат:

 

-Ам.долларын ханш болохоо байлаа. Өдөрт 20-30 төгрөгөөр нэмэгддэг байсан. Гэтэл одоо цагаар өсч байна. Өнөөдөр 2500 төгрөгтэй тэнцлээ. Импорт муудаж, валютын хэрэгцээ огцом өссөн байна. Хариуцаж байгаа Засгийн газар, Монголбанк юу хийж байна вэ. Хэрвээ он гараад ам.доллар 3000 төгрөгтэй тэнцвэл төсвийн хүрээний мэдэгдэл будаа болно.

 

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:

 

-Валютын ханшид нөлөөлдөг үндсэн үзүүлэлт байдаг. Хамгийн гол  нь эрэлт, нийлүүлэлт. Мөнгөний тогтвортой байдлыг хангаж байдаг нөөц. Валютын ханш хөдөлсөн нь ам.долларын хомс байгаагийнх.  Засгийн газар,Монголбанк чадах ядахаараа арга хэмжээ авч байна. Гэхдээ ам.долларын ханшийг хазаарлах боломж бий. Том төслүүдээ явуулах хэрэгтэй. Нэг ам.долларыг 1000 төгрөг болгоно гэж ярьдаг хүмүүс байдаг. Эдийн засгийн өнцгөөс нь үндэслэж ярих хэрэгтэй. Засгийн газраас ам.долларын ханшийг 2200 төгрөгтэй тэнцүүлэхээр оруулж ирсэн. Байнгын хороо энэ тоог бодит бус гэж үзсэн. Төсвийг хийхдээ тухайн үеийнх нь ханшаар тооцоо хийсэн. Үүнтэй холбоотой орлого зарлага дээр өссөн.

 

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараагаар зарчмын зөрүүтэй санал хураалт явууллаа.  Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв.

 

Одоо 2017 оны Монгол Улсын төсөв болон дагадлах хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Valutiin hansh tsagaar osch baigaa ni AN-iin buruu bodlogiin urshig. Ted Mongol ulsiig mini iim boltol ni tonochihood yavtsgaasan shuu dee. Ulsiin ner barij ih hemjeenii or zeel taviad ter mongiig bugdeeree AN-han oorsdiinhoo kompaniudad ogch idej uuj duusgasan, Mongolchuudiin saaliin gants unee Erdenetiig hurtel avchihaad idej uugaad tonood suuj baina shuu dee. Hanaj tsaddaggui novshnuud daa.
2016-11-10