Хилари ялагдлаа хүлээн зөвшөөрөв
2016-11-10

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн төлөө эрх баригч Ардчилсан намаас нэр дэвшсэн Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон албан ёсоор ялагдлаа хүлээн зөвшөөрсөн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр намынхан болон дэмжигчдээсээ уучлалт хүсч Эцсээ хүртэл намайг дэмжсэн та бүхэндээ баярлалаа. Та бүхний итгэлийг алдсандаа харамсч байна. Надад саналаа өгсөн бүхэнд баярлалаа” гэж хэлжээ.

 

Хилари ийнхүү хэлсэнийхээ дараа Бүгд Найрамдах намаас сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан тэрбумтан Дональд Трампт утсаар баяр хүргэсэн байна.

 

Тэрбээр 18 мужид ялалт байгуулсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Монгол хүн:
Энэ муу орилоо авгай, хар сармагчин хоёр л Оюу-толгойг Фридланд луйвардахад улс төрийн хүчтэй нөлөө үзүүлсэн юм
2016-11-10