ТУЗ-д Төрийн нарийн бичгийн дарга ордгийг болиулах хэрэгтэй
2016-11-10

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн "Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Монгол Улсын 2015 оны 70 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай,  УИХ-ын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуултад Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хариулж байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

 

-Хувийн хэвшлийнхэн хийж болох боломжтой газруудад төрийн өмчит компани болгоод  байх юм. Цаашдаа хувийн компаниудын ажлыг булаацалдаад байх хэрэгтэй.

 

-Тийм ээ, төр хувийн хэвшлийн хийж болох ажлыг булаацалдаад байж болохгүй. Төр өөрөө бизнест оролцох хэрэггүй. Нэн ялангуяа хувийн хэвшлийнхэн амжилттай яваа салбарын ажлыг булааж болохгүй. Ийм учраас би таны хэлсэн үгийг санал гэж ойлгож байна. Төсөв, санхүүгийн асуудал руу нь ороогүй. ТӨХ тодорхой санал хэлэх байх гэж бодож байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

 

-21 аймаг, 330 суманд байршилтай, дансандаа мөнгөтэй үйлчилгээний газруудыг хувьчлах нь зөв үү. “Монголшуудан”- компанийг  21 тэрбумаар хувьчлах нь зөв үү?

 

-Айл болгон гэртээ утастай болох гэж хөөцөлддөг байсан үе бий. Өнөөдөр айл бүр байтугай хүн бүр гар утастай байна. Социализмын үед бүгдийг үнэгүй олгож байсан. Монгол шуудангийн салбарыг хэдэн байшингаар харж байгаа бол буруу. Бүх сонин хэвлэл гар утас дээр ордог болсон. Бид их хөрөнгийг үнэгүйдүүлж болохгүй. Хууль зөрчсөн зүйл энд байхгүй. Хууль нийцүүлээд авах арга хэмжээгээ ТӨХ хэрэгжүүлэх байх. Нэг захирал очоод 4 жил монополь суух гэж оролдоод байх шаардлагагүй. 4 жил хаан болчихдог үйлдвэрийн газрын дарга шаардлагагүй.

 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

 

-Төрийн өмчийн компаниудын нөхцөл байдлыг авч үзэх хэрэгтэй. Компанийн үйл ажиллагаа хязгаарлагдсан байдаг. УИХ, Засгийн газраас хамааралтай, орлогыг дамжуулах үүрэгтэй төрийн өмчийн компани болоод байна. Бизнесийн зарчмаар ашиг орлогоо нэмэгдүүлдэг байх хэрэгтэй. Улсын хэмжээнд байгаа 80 мянган аж ахуй нэгжүүд бизнесийн орчинд адилхан үйл ажиллагаагаа явуулмаар байна. Тийм учраас эрхзүйн орчин талаасаа анхаарах шаардлага гараад байна. Олон улсын стандартын түвшин эрхзүйн орчныг хэрэгжүүлэх хэрэгтэй. Сонгууль болсны дараа улс төрийн зорилгоор үйл ажиллагааг нь явуулж болохгүй. Тухайн компанийн ТУЗ-д мэргэжлийн боловсон хүчин тавих шаардлагатай. Тэр дундаа яамдын зүгээс Төрийн нарийн бичгийн дарга нар ТУЗ-д ордгийг болиулах хэрэгтэй.

 

-Аж ахуй нэгжүүдийг ашигтай ажиллуулах хэрэгтэй гэсэн чиглэлийг Ажлын хэсэг ТӨХ-д өгсөн. Бусад асуудлаар ажлын хэсэг гаргаад шалгаж болох юм.

 

Ийнхүү гишүүд асуулт асууж хариулт авсны дараагаар санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар уг хуулийг батлав.

 

Одоо Төрөөс 2017 онд мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж эхэллээ.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин