Хилари Клинтон: Ялалт байгуулна хэмээн итгэж байсан
2016-11-10

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн төлөө эрх баригч Ардчилсан намаас нэр дэвшсэн Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон өнөөдөр ард түмэндээ хандан мэдэгдэл хийсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр “Би сонгуулийн дүнтэй санал нэгдэж байна. Гэхдээ бага зэрэг сэтгэл гонсойлоо. Ялалт байгуулна хэмээн итгэж байсан. Тиймээс та бүхэн Дональд Трампийн ялалтыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэрбээр энэ улсыг гайхалтай сайн удирдаж, зөв зам руу авч явна гэдэгт итгэлтэй байна. Трамп болон түүний гэр бүлд аз жаргал хүсье. Таныг гайхалтай удирдагч болж чадна. Хүчирхэг Америкийн төлөө” гэж хэлжээ.

 

Хилари мөн сонгуулийн дүнтэй санал нэгдэхгүй Нью Йорк хотноо жагсч буй иргэдийг тарахыг уриалан “Хямрал, мөргөлдөөн, эмх замбараагүй байдал энэ улсад хэрэггүй” гэж мэдэгдсэн байна.

 

“АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама болон түүний үзэсгэлэнт гэргий Мишель Обама нар үүргээ амжилттай гүйцэтгэлээ. Та бүхэнд талархаж байна. Обама та энэ улсыг үүргийнхээ дагуу гайхалтай удирдлаа. Тантай хамтран ажиллах таатай байсан гэдгийг онцолмоор байна. Бүх хүнд боломж ирдэг. Надад ч гэсэн гайхалтай боломж ирэх байх. Мөн сэтгэл зүрхээрээ дэмжсэн олон сая дэмжигчдээ баярлалаа. Нөхөр Билл Клинтоны дэмжлэгээр өнөөг хүртэл явлаа. Хажууд минь уул шиг түшсэн чамдаа баярлалаа” хэмээн Хилари хэлжээ.

 

Ноён, хатагтай Клинтон нар үзмийн ягаан өнгөөр ижилсэн нь олны анхаарлыг татсан байна. Хилари үзмийн ягаан өнгийн хослол өмссөн бол түүнтэй ижилсэж 41 дэх Ерөнхийлөгч Клинтон ижил өнгийн зангиа зүүсэн байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Үзмэн ягаан нь улаан цэнхэр өнгөний дундаас гаргадаг өнгө учраас ингэж өмсөж хослуулсан гэсэн байсан
2016-11-12
1:
Ene tom gurnii, danhar turiig yaj ene emee udirdah bilee. Utsan huuheldei hiih gej l neriig ne devshuulee biz.
2016-11-11
Зочин:
Дэлхийн 3-р дайн баяртай болох шив.
2016-11-11
delger tsetseg yamaarch yum dee:
TANIIG GAIHALTAI UDIRDAGCH NOLJ CHSDNA. ENE HUN ORCHUULAH BICHIH BUH L TAL DR ALDAA GARGAH YUM DAA HAJUUD NI USAN BISH TARHITAI HUMUUS BDAGGUI YUMUU
2016-11-11
Zochin:
Yalaagyid bayarlaj bn
2016-11-11
zochin:
ene chavgants yaj usa erohiilogch bolchihsongui ve ashgui
2016-11-10
Зочин:
Америкийн ардчилсан нам сонгуульд ялагдсан. Одоо Америк улс монголоор оролдохгүй.
2016-11-10
Bi:
Killary ug ni iim l khvn. Getel yaagaad songuulid yalj chadaagvi ni gaikhaltai.Trump tvvnd TNB-gee sanal bolgowol bvr jinkhene Amerik chanariin vzvvlelt bolnodoo. killariig demjigchid ch neg ikh bujignakhgvi baikh Odoo kharin bujignaj ekhelj baikh shig baina
2016-11-10
erdene:
Yamar goyo ug khelee ve??? Uuniig l ardchlal gekh baikh!!! Mongolchuud suraltsaasaa surgamj avaasai bilee!!!
2016-11-10
Zochin:
Uls turiin soyl iim l baikh ystoi ylj ylagdaj sursan saikhaaan aan
2016-11-10