Уурхайн гүнд ухаангүй байсан иргэнийг аварчээ
2016-11-10

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны 57 дугаар уклонд үйл ажиллагаа явуулдаг иргэн Б-гийн бичил уурхайн /налуу ам/ 20 метрийн гүнд агааргүйдэж нэг иргэн ухаан алдаж унасан тухай дуудлага өчигдөр  орой ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангид ирсэн байна.

 

 

Дуудлагын дагуу Уул уурхайн аврах ангийн албан хаагчид ажиллаж иргэн Г.Тогмид /40 настай, эрэгтэй/-г уурхайн гүнээс эсэн мэнд гаргаж эмнэлгийн  байгууллагад шилжүүлэн өгчээ.

Shuud.mn
Сонин хачин