Улаанбаатарт 10 хэм хүйтэн байна
2016-11-11

Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын зүүн болон говийн аймгуудын хойд хэсгээр  цас орж,  зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи төв болон баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар баруун хойноос  секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.  Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, говийн бүсийн өмнөд хэсгээр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. 8-10 хэм хүйтэн байна .

Shuud.mn
Сонин хачин