Чингис бондын асуудлаар мэдээлэл хийнэ
2016-11-11

09.00 цагт: "Албадан ажил хийлгэх ялын хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам" сэдэвт хэлэлцүүлэг Хуульзүйн үндэсний хүрээлэнд болно.


09.00 цагт: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Авлигатай тэмцэх газартай хамтран 4 дэхь жилдээ “Авлигагүй Сүхбаатар дүүрэг” сэдвийн дор “Дэвжээ” тэмцээнийг Хүүхдийн ордонд зохион байгуулна.  Энэхүү тэмцээний зорилго нь төрийн албан хаагчдын Авлигын эсрэг хууль, тогтоомжтой холбоотой эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, бататгах, авлигаас ангид байх, түүнээс урьдчилан сэргийлэх, албан хаагчдын илтгэх, үйл баримтыг бичгээр илэрхийлэх, багаар ажиллах ур чадварыг дээшлүүлэх юм. Утас:  99767480


10.00 цагт: "Хавдар судлалын тулгамдсан асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний хурал ЭМЯ-нд болно. Тус хуралд манай орны шилдэг эрдэмтэд, судлаачид, эмч нар хорт хавдрын эрт илрүүлэлт, оношилгоо, эмчилгээний чиглэлээр хийгдсэн хамгийн сүүлийн үеийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, дэвшилтэт технологийн талаар хэлэлцэх гэж байна.


10.00 цагт: "Архинд донтох эмгэгийн өдрийн эмчилгээ"-ний нэг жилийн ойг угтан эмчлүүлэгчдийн "Эдгэрлийн баяр"-ын арга хэмжээг СЭМҮТ-ийн төв байрны 1 давхарын Соёлын төвд зохион байгуулна. Эдгэрсэн эмчлүүлэгчид өөрсдийн биеэр оролцож сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгнө. Утас: 88064236, 99946200


11.00 цагт: Агаарын бохирдол болон Сэргээгдэх эрчим хүчний талаар холбогдох газар, хэлтсийн дарга нар Хангарьд ордонд хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 325044, 88080750


11.00 цагт: Шинжлэх Ухааны Академи, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Пунцагийн Цагаанд шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Хубилай хаан” медаль  гардуулах ёслол Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд болно.


11.00 цагт: "Эрэн сурвалжлах сорилт, боломж" сэдэвт Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн Анхдугаар чуулга уулзалт Пума-Империал зочид буудлын шинэ өргөтгөл /2 давхарын хурлын заал/-д болно. Энэхүү хурлын үеэр Монголд эрэн сурвалжлах сэтгүүлзүйг хөгжүүлэхэд тулгамдаж буй бэрхшээл, гарцуудыг хэлэлцэж, Монголын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн төв байгуулах боломж, шаардлага хэрэгцээний талаар санал солилцох юм.


11.00 цагт: Их, дээд сургуулиудын оюутнуудын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар хэвлэлийн бага хурал хийнэ.


11.00 цагт: БТСГ, Үндэсний шигшээ багийн алба, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албанаас Спортын төв ордны 303 тоотод хэвлэл мэдээллийн ажилтнуудтай нээлттэй уулзалт зохион байгуулна. 


11.00 цагт: "МОНГОЛ НЬЮС" мэдээллийн төвд Баянзүрх дүүргийн IV, V хороонд байрлах “Оросын” байрны оршин суугчид хэвлэлийнхэнд хандлаа.


11.30 цагт: Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын гишүүд "МОНГОЛ НЬЮС" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.


12.00 цагт: Монголын сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийн холбооноос Чингис бондтой холбоотой асуудлаар "МОНГОЛ НЬЮС" мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.00 цагт: Гэр бүл, хүүхэд залууст зориулсан "InspireMe Festival" арга хэмжээ"Shangri-La Mall"-д зохион байгуулагдах гэж байна.  Утас: 88779173, 99057473


14.00 цагт: "Гамшгаас хамгаалах автозамын албаны сургалт Шаргаморьтын гүүрэнд болно. Утас: 99092568


15.00 цагт: Гандангийн дэнжийн дахин төлөвлөлтийн талаар уулзалт Нийслэлийн Иргэний танхимд болно. Нийслэлийн засаг дарга С.Батболд, нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын удирдлага болон албаны бусад хүмүүс оролцоно. Утас: 325044


15.00 цагт: МУБИС-ийн захирал доктор, профессор Д.Мөнхжаргал "Дэлхийг амирлуулах боловсролын эрэлд" сэдвээр лекц уншина. /"Танан" төвийн хурлын танхимд/

Shuud.mn
Сонин хачин