Ам.доллар ”айхгүй” байна
2016-11-11

Засгийн газрын хуралдаанаар ам.долларын ханшийг тогтоох тун муйхар шийдвэр популист шинжтэйгээр зарлагдсанаас болж, доллар хоногт 100 төгрөгөөр чангарч  эхэллээ.

 

 

Долларыг хязгаарлах эхний арга хэмжээнүүдийг авах, Элчин сайдын яамдууд төлбөр хураамжаа төгрөгөөр авдаг болгох зэрэг алхмуудыг нэн даруй хийхийг МУ-ын Засгийн газрын тэргүүн үүрэгдэв. Мөн Сангийн сайдад  ямар ч үнээр хамаагүй ам.долларыг хязаарлах, шаардлагатай бол зарим тогтоол захирамж гаргах төслийг оруулж ирэхийг тусгайлан заажээ.

 

Ийнхүү засаг доллартай эвээр биш хүчээр ярих болж мэдсэн тул  доллар цаг хожин тултал ханшаа нэмж эхэллээ. Эдийн засгийн урсгалд том нөлөө үзүүлээд байгаа ам.долларын тухай шийдвэрийг мөнгөний бодлого барьдаг газар Монгол банк боловсруулж зарлах ёстой баймаар.  Засгийн газар цаг үеийн нөхцөл байдлыг тооцон ийм шийдвэр гаргалаа ч үүнийгээ сүржин зарлаж ханшид нөлөөхуйц эрсдэлтэй мэдэгдлийг хамаагүй хийх учиргүй.

 

Ханшаар тоглож бэлэн мөнгө хүүлж байгаа хүмүүсийн тоо одоо зөвхөн ченжүүдээр хязгаарлагдахгүй. Мэдээлэл сайтай, гар дээрээ бэлэн мөнгөтэй байгаа бүхэн ханшийн зөрүүнээс мөнгө олохоор ченжийн цүнхэнд мөнгөө нийлүүлж байгаа гэж ярьж байна. 4 хоногийн өмнө 2395 төгрөг байсан гэж бодвол өнөөдөр 2600 гэж ярьж байна.  Бэлэн 10 мянгаар ченжтэй нийлсэн сайн дурын ченж дөрөв хоногт 3 сая төгрөгөөр мөнгөө өсгөчихсөн болж таарч байна.

 

Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар сүртэй зарласан ханшийн эсрэг арга хэмжээ авах мэдэгдэл  ханшид нөлөөлөөгүй гэхэд үгүйсгэх аргагүй.

 

Хэдэн эдийн засачид  зурагтаар шоудаж гадаадад хөрөнгө оруулалт , бодлого ярьж цэцэрхэж байх хооронд ам.доллараар ченжүүд дураараа тоглож байна. Ард нь бүлэг хүмүүс, санхүүгийн тоглогчид байна уу гэж хардахаар байна.  Ханш ярихаар долларын нийлүүлэлт хөрөнгө оруулалт гэж дежурын яриагаа одоо болимоор. Сууриар нь өөрчлөх хэрэгтэй болсныг Засаг төр хармаар.

 

Хагас зах зээлийн эдийн засагт шилжиж,  сонгуулийн айдсаар суурь үнийг хүчээр хатуу барьж,  үнэ тогтворжуулах нэрээр асар их мөнгийг зах зээлд нийлүүлж байгаа гажгаа яаралтай засахгүй бол Б.Чойжилсүрэн сайд байтугай энэ засаг, МАН тэр чигээрээ огцроод ч ам.долларын гараас бид гарахгүй болжээ

 

Мэдээж энэ өөрчлөлтөд улс төрийн шийдвэр эв нэгдэл,  цаг хугацаа хэрэгтэй.  Харин наана нь түр зуурын хатуу арга хэмжээ авах нэрээр шуугиан үүсгэж ханшийн савлагааг хөөргөгдөхгүй байхад төр өөрөө анхаармаар.  Одоо нэгэнт ам.долларыг Засаг атгана гээд шуугиан тарчихлаа. Арга хэмжээгээ даруй авцгаана уу. Ам.доллар өдрөөр биш цагаар чангарч байна.

 

Д.БАЯР

 

Shuud.mn
Сонин хачин
Mongolmaa:
Chenj uud 2400 tugruguur avaad 2650 zarval yakh uu ted khunuu 250 turug nemej bna shuu dee tagnuul aa ta nar yu khiigeed l bna daa
2016-11-14
Darma:
Idej uudaga boligui bol ene uls d irgnii dain garhad oirhon bga shu ern hunii hoolor toglvol evgui shu joohon
2016-11-13
Xosoo:
Odoo ene ih barilga chin bugd uhmel ym bolno haraarai udagui 2uruu bair 20 say hurvel ih ym barag mungu baihgui ym chin hen avah be tiim uchraas l zah zeel d mungu hevlej gargadag ym shu de
2016-11-13
Xosoo:
Mungu hevelsend bishe chadahgui ulsin balag shu mungu hevelgui bol ene ih bashin barilga barih heregui shu de mangar garuuda
2016-11-13
Zochin:
2400 arai ch de durvun sarin dotor
2016-11-13
Sar:
Estui bitehgui nam buruu zuruu yrina argui danda har naimaa hiideg hogin ulsuud naad ulsuuda baraan zah deer ochij banz naimaa hii gej hel hiisen ym baihgui n gai nar
2016-11-13
Erka:
Bayrtsaihan gej hezeeni heregui hunee zailuulaache ih surtei yridag balai nohoin gulug
2016-11-13
Зочин:
Төр засгийн хамгийн их анхааралдаа авах юм гэвэл төгрөгийн ханшаа чангалах
2016-11-13
МОНГОЛ:
АН АН гэж гоншголгүй ажлаа хийгээчээ МАН аа. Яадаргаатай юмаа юм бол АН муу муу гээд байх юм муу болохоор солиол МАН-ыг сонгосон биздээ.
2016-11-12
Зочин:
Yahav dee sharhaa nuhuh gej huusruulsen huus udahguildee. Harin huusuu aldaad tuuchuul Harin barigdahgui shuu dee!!!!!
2016-11-11
Ystoi:
Mori unasan Tolgoigui zasag. Ogtsorooooooo!!!!!!!. Ene Ulsiig abaad ybchih chadaltai HUUHDUUD alga gejuuuuuuu????? Eeeeee HALAG gej yaaaaaanaaaaaa tamin.
2016-11-11
Цаасан мөнгө:
4 жилийн дотор өөрсдийн дураар 7 их наяд цаасан мөнгө хэвлүүлж тараагаад ийм л боллоо доо. Тэгээд өөрсдийгөө хайцаалах гээд байх юм. Ямар ч хүн 7 их наяд цаасан мөнгө гараар тараагдахаар үнэгүй болохыг мэднэ шүү дээ. ЭЭ Алтанхуяг, Зи, Сайханбилэг минь дээ. Тэд бол АН биш, Ан-ыг ашиглагчид.
2016-11-11
МАН түүхэнд үнэнд гүйцэгдэнэ:
АН аас болсон ярьдаг хүмүүс гэгээр.Үгэнд ороогүй Алтанхуягийг огцоруулах гэж л өрөнд орсон МАНАН бүлэглэл зохиомолоор ханшний өсөлт дэгдээсэн.МАНАН бүлэглэл өөрсдийн өрийг дарах балиар бодлогоо одоо ч үргэлжлүүлж Чойжилсүрэн мэтийн толгойгүй амьтадын ард нуугдаж ханшний зөрүүгээр тоглож бүүр даварлаа Өнөөдөр 2600 хүрчихээд бхад ирэх онд 2400 ярьдаг Чойжилсүрэнг МАНАН бүлэглэл огцоруулах биш хамгаалах нь ойлгомжтой
2016-11-11
Тэнэг ухэр монголчууд:
Эдийн засаг нь суйрч байхад Чолоот бусээс хоронго ордог Офшорыг муу хэлээд хаах болох Тухай ИХ хурлаар цэцэрхээд л..
2016-11-11
eh nutag elgen sadan maani tooroi bandi togos chu:
TUR ZASGIIG MAANI EH ORNIIG MAANI ATGAN DAA BAILGAH GESEN HUNII BOLOOD UURIIN HOG SHAARNUUDIIG TUS IHTEI MONGOL ERCHUUD MINI DARAH TSAG NI NEGENT BOLJEE ODOO HULGAICGUUDIIG ALAAD UGII HANSHIIN ZURUU HARJ NIIGMIIG TONODOG HULGAICHUUDUIG SEGSERHUU HAMUUDAA
2016-11-11
Зочин.:
Долларын ханшийг зохиомолоор хөөрөгдөөд байгаа юм биш үү. Хямралын энэ үед гаднаас оруулж ирэх бараа багассан байгаа тэр чинээгээрээ валютын хэрэгцээ багасаж таарна биз дэ. Гэтэл вальют өсөөд байгаа нь эрүүл бус үзэгдэл. Үүнийг төр хатуу бодлого явуулж барих шаардлагатай.
2016-11-11
hhhh:
YAH ESTOIG JAVHLAN. JIJIG SUHBAT NOMTOIBAYAR HENTIIN BATSAAN s ASUU
2016-11-11
111111:
Хэтэрхий их мөнгө хэвлэж ханшийг хүчээр байрьж байсны гор одоо гарч байна ш дээ... Хариуцлага ярих тухайд бол өмнөх Монгол банкны удирдлага энэ бүх заваан юмыг хийгээд алга болсон ш дээ... Нэг л их сайхан 2,5 жил ханшийг хүчээр 2000 орчимд барьсан...
2016-11-11
уншигч:
Гадаад оронд доллараас татгалзах, нийтээр хэрэглэхгүй байх, түүгээр гүйлгээ хийхгүй байх гээд олон янзын сурталчилгааны аргууд байдаг атал манайх ер хэрэглэхгүй юм. Яг үнэндээ бол ханшийг мөнгө хүүлэгч ажил хийдэг банкны ажилтнууд, банкирууд л цаанаас нь зохицуулаад байгаа ш тээ. Нэг ийм далд зохион байгуулалттай ханшаар тоглох ажил олон жил үргэлжилж байгаа юм даа. Бор зүрхээрээ ченж хийдэг хүн бараг үгүй байх аа
2016-11-11
Irgen:
MAN iihan ediin zasgiin yamarch medleggui humuuseer tor bariulj baigaa gedeg ni l haragdaad baina daa. Uil ajillagaa ni baga zereg dogoldson chanargui zeel osson duntei garsan bankiig 1 bodloggui toriin alban tushaaltan dampuurah gej baigaa geed zarlachihval ter bank uneheeriin dampuurna. Buh hun mongoo tataad ehelvel dampuurna gesen ug. Terentei adilhan buh hadgalamjtai humuus mongoo bolgoh geed zutgevel uun shig honogt 100 togrogoor changarna. Hamgiin ayultai iin homsdol deer nemeed zohiomol homsdold nervegdeed bn shd
2016-11-11