Дундаж давхаргын өсөлт ба нийгмийн хамгааллын харилцан холбоо
2016-11-11

Энэ удаа дундаж орлоготой давхаргын тоог нэмэгдүүлэхэд нийгмийн хамгааллын тогтолцоон дахь орлогын дахин хуваарилалт ямар үүрэгтэй байх талаар өгүүлье.

 

Kапиталист нийгэмд тухайн хүн ур чадвараасаа хамаарч их, бага янз бүрийн орлого олно. Амьдралаа авч явахын тулд өөрийн чадлын хэмжээгээр мөнгөтэй болдог ч, нэг талыг барьж хэт туйлширвал цөөн тооны хэдэн хүмүүст их хэмжээний хөрөнгө мөнгө төвлөрч, орлогын хэт зөрүүтэй байдал бий болно. Ингэснээр хэчнээн хичээгээд ч ядуу байдлаасаа гарч чадахгүй болсон хүмүүс чинээлэг давхаргын хүмүүсийн эд баялгийг хүч хэрэглэн булаахыг оролддог.

 

Нийгмийн ийм сөрөг байдлыг арилгахын тулд ихэнх капиталист орнууд прогрессив татвар ба нийгмийн хамгааллын тогтолцоогоор дамжуулж орлогын дахин хуваарилалтыг хийдэг. Өөрөөр хэлбэл, орлогын хэмжээнээс хамаарч ялгаатай татвар төлдөг юм. Нийгмийн хамгааллын тогтолцоо нь ядуус төдийгүй, ядууралд өртөх магадлалтай өндөр настан, өрх толгойлсон эмэгтэй болон өвчтэй хүмүүсийг дэмжсээр ирсэн.

 

Япон улсын прогрессив татварын тогтолцооны талаар дэлгэрэнгүй тайлбарлая.

 

 

Хувь хүний орлогын албан татварыг тооцохдоо єндєр орлоготой иргэнд єндєр татвар ногдуулдаг системийг харуулсан байна.

 

Жишээлбэл, Японы хүн амын талаас илүү нь 3.3 саяаас 6.95 саяын орлоготой иргэд байдаг бөгөөд тэдэнд ногдуулах татварын хэмжээ 20 хувь, харин 40 саяаас дээш орлоготой бол энэ хэмжээ 45 хувь болж өсдөг. Энэхүү тогтолцоогоор дамжуулж татварын орлогын бүрдүүлэлтээр орлого багатай иргэнд халамж үзүүлэхийг орлогын дахин хуваарилалт гээд байгаа юм.

 

 

Орлогын дахин хуваарилалтын үр дүнд єрхийн орлогын тєвшин яаж єєрчлєгддєгийг графикаас харж болно.

 

 

2011 оны өрхийн судалгаанаас үзвэл орлогын дахин хуваарилалт хийгдээгүй тохиолдолд бага орлоготой өрхийн тоо нийт өрхийн 25 хувийг эзэлж байсан бол орлогын дахин хуваарилалтын үр дүнд энэ тоо огцом буурч, дундаж орлоготой өрхийн тоо ч нэлээдгүй хэмжээгээр нэмэгдсэн байна. Орлогын дахин хуваарилалт хийхэд чинээлэг давхаргынхан эсэргүүцэх хандлагатай байдаг хэдий ч дээрх графикаас харвал чинээлэг өрхийн тоонд тийм их өөрчлөлт ороогүй байгаа юм. Үнэндээ орлогын дахин хуваарилалтын ачаар дундаж давхаргын тоо өсч, худалдан авалт ихсэх нь эргээд чинээлэг давхаргынханд сайнаар нөлөөлнө. Худалдан авах чадвар нэмэгдэхийн хэрээр үйлдвэрлэгч компаниудын орлого нэмэгдэж, эдийн засаг сайжирна гэсэн үг юм.

 

Нийгмийн хамгааллын тогтолцоо гэхээр “төр баячуудаас мөнгө хүүлж аваад орлогогүй хүмүүст тарааж өгдөг. Хөлс хүчээ урсган байж бий болгосон хөрөнгөө залхуу ядууст өгчихдөг” гэсэн ойлголт байдаг. Үнэн хэрэгтээ тийм биш юм. Нийгмийн хамгааллын тогтолцоо нь зөвхөн бага орлоготой хүмүүсийг дэмжээд зогсохгүй чинээлэг давхаргынханд ч үр өгөөжөө өгдөг зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ЯМАШИТА МАМОРУ /ЖАЙКА Нийгмийн даатгалын төслийн ахлах зөвлөх/

Shuud.mn
Сонин хачин