Тавантолгойг ”урагшлуулах” ажлын хэсэг байгуулагджээ
2016-11-11

 

Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагууд ээлжит шуурхай хурлаа өнөөдөр хуралдууллаа. Энэхүү хурлаар салбарын хэмжээнд хийхээр төлөвлөсөн үүрэгт ажлуудаа дүгнэж, цаашид хийх шаардлагатай тулгамдсан асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх талаар үүрэг чиглэл өгсөн юм. Тухайлбал, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Ерөнхий зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудал, Автотээврийн үндэсний төвийн үйл ажиллагаанд шалгалт оруулж, цэгцлэх асуудлыг хэлэлцсэн байна. Мөн Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой төслийг урагшлуулах хэлэлцээр зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан талаар сайд Д.Ганбат мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн автомашины дугаарын стандартын асуудлыг шийдвэрлэж,  дугаар үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, цэгцлэхийг холбогдох харьяа байгууллага болон газрын дарга нарт үүрэг болгов.

 

Өнгөрсөн амралтын өдрүүдээр сайд Д.Ганбат Өмнөговь аймагт ажиллаж, Гашуунсухайт боомтын нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг Ерөнхий сайдад танилцуулсан. Энэхүү ажлын хүрээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тулгарч буй асуудалд шат дараатай, тодорхой арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг болгосон. Тиймээс тээвэр зохион байгуулалтыг боловсронгуй болгож, Хоногийн нэгдсэн графикт оруулах зааварчилгааг сайд Д.Ганбат холбогдох албаныханд өгөхөөр боллоо.  Мөн тэрээр Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Шинэ нисэх онгоцны буудлын менежментийн асуудлыг танилцуулсан бөгөөд яаралтай шийдвэрлэхийг харьяа байгууллагуудад үүрэг болгов. Тэрээр зам, тээврийн бодлого зангидаж байгаа яамны удирдлагууд, харьяа байгууллагын дарга нар хариуцсан ажилдаа хариуцлагатай хандаж, аливаа ажил үйлчилгээг  хугацаа алдалгүй, түргэн шуурхай ажиллахыг анхаарууллаа. 

Shuud.mn
Сонин хачин
ТТЭНН:
УИХ-ын гишүүн асан Г. Уянгыг 2016-оны 10-р сарын 15-ний өдрийн 3-р хуралдаанаараа тус намын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байтал өөрийгөө тус намын дарга мэтээр хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч намын тамга тэмдгийг шилжүүлэхгүй зугатааж өдийг хүрсэн тул өнөөдрөөс тус нам олон нийтэд хандан мэдэгдэл хүргүүлж иргэн Г.Уянгыг шүүхэд өгч байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Энэ этгээдэд хууртагдахгүй байхыг ард иргэдэд анхааруулъя!
2016-11-11
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-11-11