Утаанд 132.5 тэрбум төгрөг зарцуулжээ
2016-11-11

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон холбогдох албаны хүмүүс Улаанбаатар хотын агаарын бохирдлын өнөөгийн байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өглөө.  

 


 

Улаанбаатар хотын агаарын бохирдол дэлхийн дунджаас 5-6 дахин их байгаа юм. Нийслэлийн гэр хорооллын 198 мянган өрх жилд 1 сая тонн нүүрс хэрэглэдэг бөгөөд агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлдэг байна. Харин нийслэлд ашиглаж буй 330 мянга гаруй тээврийн хэрэгсэл 10 хувийг, 3 ДЦС 6 хувийг, хөрснөөс дэгдэж буй тоос 4 хувийг эзэлдэг аж. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд улс, нийслэлийн төсөв болон олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудын буцалтгүй тусламж, зээлээр 2011- 2015 он хүртэл 132.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Гэвч нийслэлийн агаарын бохирдол төдийлөн буухгүй байгаа юм.



Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Агаарын бохирдлыг бууруулахын тулд урт хугацааны туршид тууштай бөгөөд цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Дулаан хуримтлуулах, цахилгаан инновацийг бий болгох, эрчим хүчний шөнийн хөнгөлөлт үзүүлэх, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сан байгуулж ажиллах зэргээр дорвитой арга хэмжээ аван ажиллахаар төлөвлөөд байна” гэдгийг онцлоод цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зарим ажлаа танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Агаарын бохирдлыг бууруулах "Утаагүй хот-2030" төслийг шинэ хэлбэрээр хэрэгжүүлнэ” гэж заасан. Энэ дагуу хөтөлбөр боловсруулан гаргаж, хэрэгжилтийг хангах зайлшгүй шаардлагатай байна. Өмнө нь хэрэгжүүлж байсан бүрэн шаталттай зуух, сайжруулсан түлшний хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг зөв системтэй үргэлжлүүлэх. Олон улсын байгууллагын санхүүжилт татаж агаарын бохирдлыг бууруулах шинэ техник технологи нэвтрүүлэх. Шөнийн цагт эрчим хүч хурааж, өдрийн цагаар гэр байшинг дулаанаар хангах төхөөрөмж нэвтрүүлэхээр төлөвлөж байна. “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах сан” (НАББС) байгуулж, түүгээр дамжуулан төхөөрөмжөө иргэдэд хөнгөлөлттэй үнээр хүргэхээр төлөвлөсөн. Мөн нийтийн тээвэрт явж буй дизель хөдөлгүүртэй автобусанд тортогжилтыг 80 хүртэл хувиар бууруулах төхөөрөмж суурилуулах зэрэг олон ажил төлөвлөж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Haha . Ene ikh mongonii 50 iig eronkhi said , tuunii khoshnogiig unsej bgaad gariin useg zuruulsan Ikh khurliin zarim gishuud , , 20 g tender t yalsan geed baigaa akh duu , naiz nokhoiinkh ny company uud ,20 g nogoo sudalgaa shinjilgee , turshlaga sudlakh gej gadaadad yavj baakhan khudlaa utaa baga gardag zuukh , nuurs neelee gedeg shinjlekh ukhaanii erdemted ny ,5 nuurs ny , 5 ny nogoo gaikhaltai zuukh ny haha ..Ingeed l ted bidnii , Mongoliin mongoor garaa ugaachikhaad ikh targaltsgaaj bgaa yum daa GAKHAINUUD XXX
2016-11-14
Зочин:
Энэ их монгогийг Шалгах хэрэгтэй ашиггуй идут зардал намуудын фонд байх!!!
2016-11-12
АН:
Идэхээс өөр юм хийдэггүй ХҮҮРНҮҮД юм аа. Хэлэх ч муу үг олдохгүй нь
2016-11-12
Зочин:
Мөнгө нь алга болж утаа гь үлджээн
2016-11-12
irgen:
teneg umnuud hudlaa yariad heden jil bolloo,,,,hamgiin teneg hyn bodsonch ard tymnee oron suuzjuulj chadahgui um bol ger horoolluudiig us, dulaanii bolon, zahilgaanii shugamtai bolgoochdee,,,,tegvel yadaj ambaar bariad ch bolson ger horoolliinhon nyyrs tylehgui boloh heregtei shdee, asuudal amarhan baihad gadnaas avsan mongiig oorsdoo l harmaalaa biz, ter ih mongoor yu hiisen um be ???? Gadnii ornuud ch huviin oron siiznii horoolluudtai baina,,,,,setgel gargaj hiih hyn onoodriig hyrtel ene tord baisan gui,!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2016-11-12
Zochin:
Huuh iim ih mungu idchsen bna daa hiisen ni Bol yu ch alga
2016-11-11