Чуулганы хуралдаан өндөрлөлөө
2016-11-11

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  гишүүн Д.Тэрбишдагваас Мал аж ахуйн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, биологийн онцгой шинж бүхий монгол малын ашиг шимийг бүрэн ашиглах чиглэлээр цаашид баримтлах бодлого, дэвшүүлсэн зорилт, төлөвлөсөн арга хэмжээ болон төр, засгийн газар, салбарын түвшинд ямар бодлого шийдвэр, дэмжлэг шаардлагатай байгаа талаар  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн  мэдээлэл хийснийхээ  дараа гишүүдийн асуултад хариулсан юм.

 

Гишүүд малыг эрүүлжүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх, малын эмч нарыг бэлтгэх, махны чанарт анхаарах зэргээр олон асуудлыг хөндөн асууж байлаа. Ямартай ч Мал аж ахуйн тогтолцоонд өөрчлөлт оруулж, хууль эрхзүйг нь сайжруулах, Монгол мал, Эрүүл хүнс хөтөлбөр хэрэгжүүлэх, Мал эмнэлгийн газар байгуулах чиглэлээр хөтөлбөр, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм байна.  

 

Ийнхүү өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин