Монголын баг дэлхийн оюуны олимпт тэргүүллээ
2016-11-12

АНУ-ын Лас Вегас хотноо 4 жилд нэг удаа зохиогддог оюуны спортын хамгийн том тэмцээн болох "Memoriad-2016" World Mental Olympics буюу оюуны олимп өндөрлөж, аваргуудаа тодрууллаа. Энэ удаагийн тэмцээнд Монгол, Америк, Герман, Солонгос, Япон, Энэтхэг, Их Британи, Австрали зэрэг дэлхийн 27 орны 167 шилдэг тамирчид ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын 13 төрлөөр 3 өдрийн турш өрсөлджээ. 

 

 

Тус тэмцээнд манай улсаас 14 тамирчин оролцсон. Тэднээс 11 нь 4 алт, 6 мөнгө, 5 хүрэл нийт 15 медаль хүртэж, дэлхийн хоёр дээд амжилтыг шинэчлэн тогтоож, багаараа тэргүүллээ. 

 

Манай улсын хувьд эх орноо төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн тамирчид дасгалжуулагч нарын хамт амжилттай оролцлоо. Багийн бүрэлдэхүүнд:

 

1. Их Мастер С.Цогбадрах (24 нас) /2012 оны олимпийн рекорд эзэмшигч/
2. ОУ-ын Их Мастер Э.Энхмөнх (18 нас) /2014 оны өсвөрийн дэлхийн аварга/
3. ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав (17 нас) /2015 оны өсвөрийн дэлхийн аварга/
4. Их Мастер Б.Шижир-Эрдэнэ (16 нас) /Америкийн нээлттэй тэмцээний аварга/
5. ОУ-ын мастер Т.Энхжин (18 нас) /Тайваны нээлттэй тэмцээний аварга/
6. Азийн Мастер З.Цэцэгзул (16 нас) /Дэлхийн рекорд эзэмшигч/
7. ОУ-ын Мастер Б.Ариунсанаа (14 нас) /Дэлхийн аваргын хүрэл медаль (өсвөр нас)/
8. Н.Намуундарь (12 нас) /Дэлхийн рекорд эзэмшигч (бага нас)/
9. М.Тамир (12 нас) /Тайваны нээлттэй тэмцээн аварга (бага нас)/
10. Б.Бат-Эрдэнэ (12 нас) /Туркийн нээлттэй тэмцээний аварга/
11. Б.Хангал (11 нас) /Туркийн нээлттэй тэмцээний хүрэл медальт/
12. Б.Биндэръяа (8 нас)
13. Б.Хангал (11 нас) /Туркийн нээлттэй тэмцээний хүрэл медальт/
14. Б.Энхлүүн (7 нас) нар багтсан юм. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Aguu aguu. Bayar khurgiye. Baharhaj baina.
2016-11-12
Зочин:
IIM KHUMUUSEE TURIIN BAIGUULLAGUUD , IWEEN TETGEGCHID OLIGTOYKHON SHAGNAACH , DURAKUUD SUMYN NAADAMD TURUULSEN BUUN BULCHINGUUDAA AWTO MASHIN , ORON SUUTSAAR SHAGNAJI BAIKHAAR
2016-11-12
Зочин:
wow
2016-11-12