Дэлхийн болон Оюуны Олимпийн дээд амжилтыг эзэмшигч, Их Мастер С.Цогбадрах зодог тайллаа. Тэрбээр оюуны спортоор долоон жил хичээллэж, Монгол Улсын болон олон улс, тив дэпхий, олимпийн чанартай тэмцээнээс 50 гаруй медаль хүртжээ.
Хамгийн сүүлд АНУ-ын Лас Вегас хотноо болсон "Memoriad-2016" World Mental Olympics буюу оюуны олимпоос алтан медаль хүртсэн юм. Мөн "Flash Numbers" буюу харааны ой тогтоолтыг шалгах төрөлд өөрийн эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдсэн билээ. Тэрбээр 2012 онд тогтоосон 300 цифрийн амжилтаа энэ удаа 486 болгон ахиулж, дэлхийн дээд амжилтын эзэн болсноос гадна оюуны олимпийн хос алтан медальтай Монголын анхны тамирчин болсон юм.
Их Мастер С.Цогбадрах нь Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатарын анхны 15 шавийн нэг аж.
В.Бат
Уншиж байна |