Цасан шуургатай
2016-11-13

Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын зүүн хэсгээр, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

 

Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, говийн аймгуудын зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгороор 20-25 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 12-17 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч, цасан шуурга шуурна. 10-12 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин