Иргэдийн эрх зөрчигдсөн асуудлаар мэдээлэл хийнэ
2016-11-14

09.00 цагт: "Чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх өдөрлөг, үйл ажиллагаа III эмнэлэг дээр болно. Утас: 9875391


09.30 цагт: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн 21 аймгийн мал эмнэлгийн төв лобарторийн дарга нартай уулзалт хийнэ.


10.00 цагт: ЭМЯ-ны "Б" зааланд "Антибиотикийн талаар мэдлэг сайжруулах" дэлхийн 7 хоноийн нээлтийн үйл ажиллагаа болно. Утас 99179899


11.00 цагт: Монгол Улсын нийгэм эдийн засгийн эхний 10 сарын байдлыг танилцуулах хэвлэлийн бага хурал ҮСХ-ны байрны 201 тоотод болно.


11.00 цагт: Хэл зохиолын хүрээлэнгээс их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулж Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.


12.00 цагт: Б.Түвдэндорж аваргын мэндэлсний 100 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсэг хэвлэлийн бага хурал Монгол ньюс мэдээллийн төвд  зохион байгуулна. Утас: 99930337


11.30 цагт: Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос Монгол Улсын иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


14.00 цагт: Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Пентатоник наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Лхагвадоржийн Балхжавын “Миний дуунууд 2016” уран бүтээлийн тайлан тоглолтын хэвлэлийн бага хурал UBS Телевизийн байр болно. Утас: 99090794, 99002505, 88007600


14.00-16.00 цагт: Монгол Улсын "Үндэсний чанарын хөтөлбөр 2016-2020" батлагдсантай холбогдуулан Чанарын зөвлөлийн анхдугаар хурал Төрийн ордонд Шадар Сайдын Ажлын өрөөнд болно. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-11-14