Шинэ Зеландад 7.8 баллын газар хөдлөв
2016-11-14

 

Шинэ Зеланд улсад өчигдөр 11.02 цагт 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Газар хөдлөлтийн улмаас хоёр хүн амиа алдсан болохыг Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлэв. Гэнэтийн байгалийн үзэгдэл хойд хэсгийн Кулверден, Кайкоура хотноо болсон байна. Эрх баригчид орон даяар цунамигийн аюул зарлаж, иргэдээ сонор сэрэмжтэй байхыг уриалжээ.

 

Одоогоор улс хэр хэмжээний хохирол амссан нь тодорхойгүй байна. Амиа алдагсад ямар шалтгааны улмаас амиа алдсан нь тодорхойгүй байгаа талаар албаныхан өгүүлэв.

 

Аврагчид ойролцоогоор 250 хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин