Брэдтэй зүгээр найзууд гэв
2016-11-14

 

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питтийн тоглосон “Allied” кино өчигдөр албан ёсоор нээлтээ хийсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Нээлтийн ажиллагаа Нью Йорк хотноо болжээ.

 

Уг бүтээлийн эмэгтэй гол дүрийг Францын жүжигчин Марион Котиллард бүтээсэн билээ.  Брэд саяхан эхнэр Анжелина Жолигоос салсан юм.

 

Хосын салсан шалтгаан тодорхойгүй байгаа ч хэвлэлүүд Марионоос болж тэд салсан хэмээн мэдээлж байна.

 

Брэд нээлтийн үеэр хувийн амьдралынхаа талаар ярихаас эрс татгалзсан билээ. Харин Марион “Бид зүгээр л найзууд бас хамтрагчид. “Allied” кинонд хамтран ажилласан уран бүтээлчид. Брэд гайхалтай уран бүтээлч. Түүний чадварыг би үнэлдэг. Гэхдээ бидний харилцаа ажил хэргээс өөрөөр ярих нь утгагүй хэрэг” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин