Сансар орчимд 69 баар, цэнгээний газар ажилладаг
2016-11-14

 

Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын гаргасан захирамжийн дагуу архи согтууруулах ундаагаар үйлчилдэг баар цэнгээний газруудад мэргэжлийн байгууллагуудын хамтарсан шалгалтыг хийж эхлээд байна. Уг шалгалтаар Монгол Улсын Гэмт хэргээс урдчилан сэргийлэх тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн биелэлт, хууль, тогтоомжийн хэрэгжилт бодит байдал дээр ямар түвшинд байгаатай танилцаж,  хэрэгжилтийг хангуулах, зөрчилийг арилгуулах зорилготой юм. Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтэс, дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, дүүргийн Прокурорын газар хамтарч энэ сарын 11-12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3, 7 дугаар хороонд үйл ажиллагаа эрхэлдэг баар цэнгээний газруудад нэгдсэн шалгалт хийлээ. 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 49 ААН-ээс 36 нь “Баянцээл”-ийн гудамжинд байдаг. Мөн Сансарын үйлчилгээний төв орчимд  33 баар, цэнгээний газар үйл ажиллагаа явуулдаг байна. 

 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар баар, цэнгээний газруудыг 04:00 цаг хүртэл ажиллуулдаг болсноос хойш сансрын “Баянцээл”-ийн ойр орчимд гэмт хэргийн гаралт, архидан согтуурах явдал нэмэгдсэн гэнэ. Мөн цагдаагийн байгууллагад ирэх гэмт хэргийн дуудлага эрс нэмэгдэж, өглөөний 06:00 цаг хүртэл илүү их ачаалалтай ажилладаг болжээ. “Баянцээл”-ийн ойр орчимд Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газрууд орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байгаа нь иргэдийн тав тухыг алдагдуулж, аюулгүй, амгалан тайван амьдрах эрхийг зөрчсөөр байгаа талаар иргэд, оршин суугчид хэлж байсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
өөгий:
ихэс дээдсийн суудалаа ахиулах гээд баараа онгойлгож мөнгөө хийх гэсэн нь ийм л байна даа
2020-05-04
zochin:
Тунель хавийн газар дэндүү гэхэд арай дэндүү газар болсон шүү. БЗД-ийн удирдлагууд энэ дээр анхаарч энэ олон баар цэнгээний газрыг болиулмаар байна. Хүүхэд, хөгшид ч салхилах аргагүй болсон. Хуучны Өвгөнтийн гэх архичид архидалтыг дагаад хүрээд ирсэн. Үр хүүхдүүдэд маань үнэхээр муу муухайг харуулж дуусч байнаа. амгалан тайван амьдрах ямарч нөхцөл байхгүй байна. Сансарын дэлгүүр орох гээд явахаар баарны үүдээр зогсч байгаа залуучууд шууд л гараас татаад энэрүү ор гээд чирдэг болсон. бүр арай арай хэлэх ч муу үг олдохгүй нь ээ...
2018-06-26
Зочин:
БОЛЬЁ ОО
2016-11-26
зочин:
Баянзурхийн З р хорооны Сансарын туннелийн баар цэнгээний газар арай л дэндуу болсон.Тэр хавиар явахын аргагуй гадаанаас нь архи унэртдэг,орой болохоор хунд алуулж байгаа юмуу гэлтэй эмэгтэй хуний орилоон чарлаан,эрчуудийн зодоон цохион хашгираан,караоке гэж нэг заваан юмны солгой хоолойтой дуу дуул ч байгаа юмуу уйл ч байгаа юмуу гэиээр хоолойнууд арай л замбраагуй болж байна.Хажууд нь сэжигийн муухай зочид буудал.Энэ бухнийг шалгадаг газар байна уу? БЗ дуургий удирдлагууд,З хорооны дарга гэж нэг мануухай,тэр хавийн цагдаагий хэлтэс зэрэг нь бур нудэн балай чихэн дулий явж байдаг.Сансараас ИТХ сонгогдсон Тулга гэж залуу одоо ажлаа хиймээр болжээ.Хуучин тэр хавь чинь ямар гое хуухэдтэйгээ зугаалсан эцэг эхчууд,хогшид бугд л Сансар дээрээ салхилдаг газар байлаа.Одоо бол хаанаас ч ирээд байгаа юм ходооний баахан боловсрогуй будуулэг залуучуудаар дуурсэн явахын аргагуй балиар заваан шулс ,цэр,шээс,баас болсон газар болсон.Хотын тэр дундаа Сансарын унаган иргэд бид тэр газраа боловсон сое
2016-11-25
Зочин:
БОЛЬЁ ОО
2016-11-23
Зочин:
Sansaryn uilchilgeenii tov uneheer aimshigtai. BZDuureg, 3-r horoo ajlaa hiigeechee. Neg dor iim ih karaoke bar bailgah zovshoorliig yaagaad ogdog yum be? Huuchin baisan kino teatr, bank, himi tseverlegee geh met uilchilgeenii gazruudyg orond ni baiguulaachee. Shono bolgon sogtuuchuudyn duulah, oriloh, zodoldoh ni orshin suugchdyn tav tuhyg uneheer aldagduulj bn. Deerees ni orchny bohirdol tseverlegeend anhaaraachee!!!!!
2016-11-23
Зочин:
МУУ ШҮҮ
2016-11-14
kaka:
xaa yrd julia gej dabarsan gazar cvvliin 10jil shono jingee arkhi pibo shaglaj bna da tsagdaa shalgad um nolob yy xot dayar aa medne dee ter gazriig xyylim omno bugd tegdh erxtei bx estoi yg daana ch ugui umda
2016-11-14