Зар сурталчилгааны журмыг шинэчилжээ
2016-11-14

Нийслэлийн захирагчийн ажлын албанаас гадна зар сурталчилгааны журмыг шинэчлэн боловсруулан батлуулахаар ажиллаж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зорчиж буй иргэд, үйлчлүүлэгчдэд хандан зар сурталчилгаа, мэдээлэл хүргэх зорилгоор нийтийн болон хувийн эзэмшил, өмчлөлийн барилга байгууламж, газар дээр зар сурталчилгаа нийтлэх, мэдээлэл түгээх үед Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж иргэдтэй үүсэх харилцааг зохицуулахад журмын зорилго орших аж. Энэхүү журам нь Улаанбаатар хотын барилга байгууламжийн архитектур, дизайнтай уялдуулан, хотын өнгө үзэмж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлнэ гэж Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.




 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зар сурталчилгааны талаар СӨХ ямар эрх зүйн хэмжээнд оролцох юм Хувийн орон сууцаны барилга дээр байршуулсан рекламны орлого тэр оршин суугчдийн орон сууцанд зарцуулах ёстой, СӨХ өөрсдөө гэрээ хийх талаар тусгасан уу? Хуучин 2013 онд НИТХ-ийн 332 тоот тогтоол гэж нэг талыг барьсан тогтоол, түүнээ ажил амьдрал дээр бүрэн бүтэн хэрэгжүүлж чадаагүй, гадна байгаа тэр олон зар сурталчилгааны самбараас орлогооч бүрэн авч чадаагүй,бүртгээгүй өнгөрсөнг дахин хянах шаардлагатай мөнгө хэрэгтэй энэ цаг үед
2016-11-15