Улаанбаатар
Сагсчид ДАШТ-нд оролцоно
2016-11-14

Оюутны дэлхийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн энэ сарын 19-24-ний өдрүүдэд БНХАУ-ын Шиамен хотноо болно.

 

 

Уг тэмцээнд манай улсаас А.Гансүх, Э.Дөлгөөн, Б.Батзолбоо, Г.Чинбат нар оролцоно. Багийн дасгалжуулагчаар С.Тулга, ахлагчаар Мон-Алтиус БТДС-ийн захирал М.Өсөхбаяр нар явах юм байна. 

 

Монголын баг  2015 онд БНХАУ-ын Мүгдэн хотноо болсон 2015 онд болсон Ази тивийн АШТ-нээс мөнгөн медаль хүртэж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхээ авсан юм. 

Shuud.mn
Сонин хачин