Францад онц байдлын хугацааг сунгана
2016-11-15

 

Францын нийслэл Парис хотноо өнгөрсөн оны арваннэгдүгээр сард террорист халдлага болж, 130 хүн амиа алдсан билээ.

 

Халдлагын дараа тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд орон даяар 90 хоногийн онц байдал зарлаж, өнгөрсөн хугацаанд уг хугацааг нэг удаа сунгаж байсан юм.

 

Ерөнхий сайд Мануэль Вальс хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ “Орон даяар тогтоогоод буй онц байдлын хугацааг сунгахаар эрх баригчид хэлэлцэж байна. Энэ долоо хоногтоо багтаан шийдвэрийг олон нийтэд танилцуулах болно. Энэ бол ардчиллыг хамгаалах хамгийн зөв арга” гэж хэлжээ.

 

Парисын халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл захиалсан болохоо мэдэгдсэн юм.

 

Францын тусгайгийнхан халдлагатай холбоотой этгээдүүдийг баривчилсан билээ. Мөн уг халдлагаас болж Франц дүрвэгсдийг хүлээн авахаа зогсоожээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин