Дотоодын гурилын хэрэгцээг бүрэн хангана
2016-11-15

Ургац хураалтын урьдчилсан дүн гарчээ.  Энэ талаар салбарын сайд П.Сэргэлэн Онцгой комиссын хуралдааны үеэр мэдээлсэн юм.

 

Энэ  онд  475.8 мянган тонн үр тариа, үүнээс 460.7 мянган тонн буудай, 153.7 мянган тонн төмс, 93.5 мянган тонн хүнсний ногоо, 19.6 мянган тонн тосны ургамал, 50.6 мянган тонн тэжээлийн ургамал буюу нэгжээс 14.0 цн улаанбуудай, 105.0 цн төмс, 112.1 цн хүнсний ногоо, 17.3 цн тэжээлийн ургамал, 3.1 цн тосны ургамал тус тус хураан аваад байгаа аж.

 

Хураан авсан үр тариа цэвэр жингээр 431.9 мянган тн бөгөөд, үүнээс: дараа онд тариалах үрэнд 43.9 мянган тн, улсын үрийн нөөцөд 1.6 мянган тн, тэжээл үйлдвэрлэлд 14.2 мянган тн, спиртийн үйлдвэрт 10.9 мянган тн, ТЭДС-д 64.9 мянган тн, гурилын үйлдвэрт 258.3 мянган тн, борлуулалтын шатандаа 37.9 мянган тн байгаа гэнэ.

 

Хүнсний буудай нөөц 360.3 мянган тн бөгөөд гурилын хэрэгцээнд шаардагдах нь 320.0 мянган тн буюу дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана гэдгийг онцоллоо.  Ургац хураалтын дүнгээр гурилын үйлдвэрүүдэд шилжсэн 258.3 мянган тн улаан буудайгаар 180.8 мянган тн гурил, 69.7 мянган тн хүчит тэжээл үйлдвэрлэгдэхээр байгаа тул өвөлжилтийн бэлтгэл хангах явцад хангалтгүй бэлтгэгдсэн үйлдвэрийн тэжээлийг нөхөн бүрдүүлэх нөөц байна гэж үзэж байна. Ургац хураалтын ажилд оюутан залуучуудыг оролцуулах зорилгоор нийтэд хандсан урилга гаргасан. Нийт  2500 гаруй цэргийн алба хаагч, оюутан залуучууд гэрээгээр ажиллаж ургац хураалтын ажилд томоохон дэмжлэг үзүүлжээ.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин