Шуурхай ажлын хэсэг 19 цэгт ажиллаж байна
2016-11-15

Авто замын засвар, арчлалтын ажлын өвөлжилтийн бэлтгэл ажил хангах төлөвлөгөөний биелэлт 94,4 хувьтай байна. Зам, тээврийн осол, техникийн болон цаг агаарын саатал гарсан үед ажиллах салбарын хэмжээний Мэдээлэл шуурхай дамжуулах бүдүүвч гарган хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.

 

Авто замын засвар, арчлалтын компаниуд тээврийн хэрэгсэл, машин механизмыг өвлийн техникийн үзлэгт хамруулан, шаардлагатай шатах тослох материал, сэлбэг худалдан авах гэрээг байгуулаад байгаа гэнэ. Өвлийн улирлын туршид хийгдэх авто замын засвар, арчлалтын ажил, замын тэмдэг, тэмдэглэгээ, хаалт, гүүр хоолойн дүүргэлт зэрэг ажлын биелэлтийг бүс нутаг хариуцсан хяналтын инженерүүд цаг тухайд нь хуваарийн дагуу газар дээр хянаж, гүйцэтгэлийг хангуулж байгаа юм.

 

ЗТХ-ийн сайдын тушаалаар цаг агаарын хүндрэлтэй үед улсын чанартай авто зам, даваан дээр энэ оны 11, 12 сард ажиллах Шуурхайн хэсгийн байршил, ажиллах хүн хүч, машин механизм тэдгээрийн зардлыг баталсан байна. Шуурхай ажлын хэсэг XI/1-ээс 19 цэгт гарч ажиллаж эхлээд байгаа  гэнэ.  Цасанд боогдох магадлалтай хэсгүүдийн судалгааг гаргаж, Ховд-Булган улсын хил чиглэл, Ховд-Алтай чиглэлийн замд цасанд боогддог хэсгүүдэд хамгаалах далан хийсэн байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин