Түргэний автомашины шинэчлэлд 4.2 тэрбум төгрөг тусгажээ
2016-11-15

Улсын онцгой комиссын хуралдаанаар ЭМ-ын сайд А.Цогцэцэг мэдээлэл хийлээ.  Эрүүл мэндийн салбарын хувьд энэ оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдэл 32 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 100000 амьд төрөлтөд тутамд 24.8 буюу 16 тохиолдлоор, нялхасын эндэгдлийн 1142 тохиолдол буюу 10000 амьд төрөлтөнд 2.3   промилээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1406 тохиолдол буюу 3.4–өөр тус тус өссөн байна. 

 

Улсын хэмжээнд 27 төрлийн 62457 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10000 хүнд 204.3 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 10596 тохиолдол буюу 29.3–оор өсчээ. Халдварт өвчний шалтгаант нас баралтын 54 хувийг улаанбурхан, 33.6 хувийг сүрьеэ, 5 хувийг тэмбүү эзэлсэн байна.

 

Эрүүл мэндийн сайдын багцад 2016 онд түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлд төсөв тусгагдаагүй тул хуучин автомашинуудаа засварлан өвөлжилтөнд бэлтгэжээ. Нормын хугацаа дууссан 99 сумын эрүүл мэндийн төвийн автомашинуудыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгаа аж.  

 

Харин 2017 онд түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлд 4.2 тэрбум төгрөг тусгагдсан байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин