С.Дэмчиг АЗХ-г удирдана
2016-11-15

 

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо ээлжит чуулганаа хуралдуулж, шинэ удирдлагын багийг сонголоо. Чуулганд 21 аймаг болон нийслэлийн 9 дүүргийн 180 гаруй төлөөлөгч оролцсон юм. Ардчилсан намын залуучуудын байгууллагын ерөнхийлөгчөөр С.Дэмчиг  сонгогдлоо. Тэрээр өмнө нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байсан бөгөөд 2016 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт өрсөлдөж байсан билээ. Харин тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Эрдэмхишиг, Б.Ган-Очир, Г.Оюунбат, н.Өлзийбүрэн, Ж.Сугарсүрэн нар, дэд ерөнхийлөгчөөр н.Тамир, Ж.Отгон-Өлзий, Р.Оюун-Эрдэнэ нарын 10 залуу сонгогдов.

 

Ардчилсан залуучуудын холбоо бол Ардчилсан намын дэргэдэх залуучуудын байгууллага бөгөөд 36 болон түүнээс доош насны залуус энэ байгууллагад хамрагддаг аж.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ee chaavaas ene huuhed
2016-11-15