Төрөлхийн тэмбүү салбарын эмгэнэл болж байна
2016-11-15

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр “Бэлгийн замаар дамжих халдварын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

 

 

Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү нарын хүмүүс итгэл тавилаа. 

 

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг илтгэлдээ "манай улсад ХДХВ-ийн халдвар бүртгэгдсэн анхны тохиолдол 1992 онд гарсан бөгөөд өнөөдрийн байдлаар халдвартай хүний тоо 219 болсон байна. Эхээс хүүхдэд ХДХВ дамжсан тохиолдол бүртгэгдээгүй, халдвартай 11 эх нярайлж 14 хүүхэд төрүүлсэн нь бүгд халдвар аваагүй" гэдгийг онцлов.

 

Харин Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү илтгэлдээ “Манай улсад төрөлхийн тэмбүү өвчний тохиолдол буурахгүй, жил бүр өссөн үзүүлэлттэй байна. Энэ өвчин эхээс урагт халдварласан тоо 2015 онд 52, энэ оны эхний арван сарын байдлаар 32 бүртгэгдсэн нь эрүүл мэндийн салбарын эмгэнэл гэж хэлж болно” гэдгийг тодотгов.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сургуульд бэлгийн эрүүл мэнд, хөгжил, БЗХӨ-с хамгаалах хичээлүүд орох хэрэгтэй
2016-11-15
irgen:
said n aris ungunii emch ium chin odoo tembuu embuu ch iu ch bish bhoo. uruunduu emchilne gsiishd said guai
2016-11-15
зочин:
Албан хүчээр бүх хүмүүсийг шинжилгээнд оруулж эрүүлжүүлээч.Дээр үеийн улаан тарианы эмчилгээгээ эхлүүлэх хэрэгтэй
2016-11-15
irgen:
zambaraagui belgiin amdraltai hymyys oorsdiin bolon busdiin eryyl mendiig hohirooj baigaa shyydee, hymyysiin belgiin uhamsar ih doroi baina, huviin ariun zeverch gesen, Gaduur dyyren hirtei, bohir hymyys yavj baina
2016-11-15