АН-ын ҮЗХ хуралдана
2016-11-16

Сонгуулиас хойш хэдэнтээ хойшлоод байсан АН-ын ҮЗХ-ны хуралдаан өнөөдөр 15.00 цагт товлогдсон. Төрийн ордны Их танхимд хуралдах энэ удаагийн  хуралдаанаар Ардчилсан намын шинэчилсэн дүрмийг боловсруулах танилцуулах ажлын хэсэг байгуулах юм. Мөн арванхоёрдугаар сарын 6-нд болох намын Их хурлын бэлтгэл ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулна.

 

 

ҮЗХ-ны хуралдаанаар байгуулагдсан ажлын хэсгийн боловсруулсан намын Үндсэн дүрмийн төслийг энэ өдрөөс эхлэн арванхоёрдугаар сарын 6 хүртэл улс орон даяар, намын гишүүд дэмжигчдээрээ хэлэлцүүлэх юм байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин