АНУ-д ахлах сургуульд халдлага гарчээ
2016-11-16

 

АНУ-ын Юта мужийн “Mountain View” ахлах сургуульд орон нутгийн цагаар 3.45 цагт хүйтэн мэсээр зэвсэглэсэн этгээд халдлага үйлдсэн талаар “www.deseretnews.com” мэдээллээ.

 

Сургуулийн биеийн тамирын хувцас солих өрөө рүү нэг этгээд нэвтэрч, таван хүүхдийг хутгалсан аж. Юта мужийн цагдагийн газар “Хэрэг үйлдсэн этгээд 16 настай. Тус сургуулийн сурагч болохыг тогтоосон. Хэргийн шалтгаан тодорхойгүй байна” гэж мэдэгджээ. Хүүхдүүдийн биеийн байдал тааруухан байгаа талаар албаныхан өгүүлэв. Мөн халдлага үйлдсэн этгээд хүртэл хүнд гэмтэл авчээ.

 

Хэвлэлүүд халдлага үйлдсэн хүүхэд "дарамтлуулдаг байсан байх", мөн эдгээр хүүхдүүд "хүүг арьс эсвэл шашин шүтлэгээр нь доромжилдог байсан байх" магадлалтай хэмээн мэдээлжээ. Гэхдээ энэхүү мэдээллийг сургуулийн удирдлагууд эрс үгүйсгэж, хохирогчдын гэр бүлийг хүлээн авчээ.  

 

Уг хэргээс болж сургуулийн үйл ажиллагааг түр зогсоожээ.

 

Б. Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин