Боловсролын салбарын “амьгүй албат”
2016-11-16

-Ж.Батсуурь боловсролын “Цөм” хөтөлбөрийг зогсоолоо-

 

Боловсролын салбар бантан боллоо. Сайдын сэнтийд заларсан хэн нэг нь дөрвөн жилд нэг удаа энэ салбарт соёлын довтолгоо хийх гэж оролддог, тэгээд оромддог. Багш, хүүхэд хоёроор баахан тоглодог боллоо.  Өсч, өндийж байгаа хүүхдүүд маань боловсролын салбарт хэрэгжиж буй бодлогогүй, туйлбаргүй бодлогоос болж, боловсорч чадахгүй, туршилтын туулай болсоор, сүүлдээ хувь хүнийхээ хувьд ч олигтой боловсорч чадахгүй, хүний ам руу гүйгээд орчихдог хэдэн нөхдүүд болж хувирсаар байна.

 

Боловсролын сайдаар өмнө нь одоо­гийн БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр ажил­лах­даа Америкийн “Кембрижийн хөтөл­бөр”-ийг хэл амтайхан туршиж үзсэн. Одоо энэ хөтөлбөр нь сургалтын төлбөр нь тэнгэрт хадсан цөөхөн хэдэн хувийн сургуулийн имидж болохоос хэтрээгүй. Нийтэд түгээн дэлгэрээд ч сүйд болоогүй. Дараа нь Л.Гантөмөр сайдын суудалд тухлахдаа  жинхэнэ шинэ үеийн монгол хүүхдийг шинэ аргаар боловсруулна гээд Шинэчлэлийн Засгийн газраар далайлгасан “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Хэдэн тэрбумаар нь зарцуулж, сургуулийн өмнөх болон бага, суурь боловсролын “Цөм” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Улсын хэмжээний 27 мянган багшийг увуулан цувуулан сургалтад хамруулж, хот, хөдөөгийн сургуулиудыг багш, хүүхэд хоёртой нь баахан самарсан. Багш нар бичиг цаасанд дарагдаж, дарагдаж, одоо л нэг зүгширч байна. Ажил жигдэрч, арга эвээ олж эхэлж байна гэж байсан. Гэтэл дахиад л засаг төр солигдож, сайдын суудал шинэ эзэнтэй болсон.

 

Үнэндээ Ж.Батсуурь сайд улс төрийнхөн дундаа чимээтэй хүн байх. Сургууль, цэцэрлэгийн хооронд хүүхдээ зөөгөөд гүйж яваа эгэл жирийн ардын хэн ч танихгүй л нэг нөхөр. Өмнө нь түүнийг боловсролын салбарт ажиллаж байсан гэдэг ч энэ салбарт эрхэм сайдаар овоглосон, түмний дунд нэр олсон ажил бараг байхгүй.  Харин саяхан түүнийг хүүхдүүдийнх нь амралтын хоногоос хугаслахад олонх нь түүнийг “үзэн ядах”-даа таньдаг болсон байх. Зургаан настнуудынхаа хичээлийн ачааллыг мэдэрч, тооцоолж чаддаггүй ийм хүн салбар удирдаж чадах уу гээд халаглах хүн ч цөөнгүй байсан.

 

Өнөөдөр дахиад л Ж.Батсуурь сайдын шинэ тушаалаар хот, хөдөөгүй бужигнасан “Цөм” хөтөлбөрийн хэрэгжилтийг зогсоож байна. Нойр, хоолоо хугаслан байж, энэ салбарт зүтгэж яваа багш нарын заримынх нь сэтгэл амарсан байж магадгүй. Харин хүүхдийнхээ ахиж, дэвшиж, хөгжиж байгааг хараад баярлаж суусан эцэг, эхчүүд дахиад л сайдын мэдлэггүй, сэтгэлгүй, мэдээлэлгүйг гайхаж байна. Ж.Батсуурь сайдын найруулга муутай энэ жүжиг хэзээ өндөрлөх бол, дахиад юуг яаж самрах бол гэдэг айдас хүлээлт үүсчихлээ. Боловсролын салбарын­хаа бодлогыг хурдан тойглож, тордохгүй бол хийснийг нь бал­луурдаж, хэдэн ту­шаал цохож суух хооронд технологийн эрин, дэлхий нийтийн даяар­шил дунд монгол хүүхдүүд чинь туршилтын туулай болсоор байна. Том, жижиггүй тархиа угаалгасаар байгаад хэн ч биш болж хувирах эмгэнэлтэй хувь заяа хүлээж байна. Багш нар сайдаа боловсролын салбарын “Амьгүй албат” гэж нэрлэдэг болсон сурагтай байна. Эрхэм сайд танд багш, хүүхэд хоёроор тоглохоос өөр хийх ажил алга уу?

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ТУУЛ

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
албан тушаалын хооронд хор найруулсан иймэрхүү хөгшчүүдийг өөрчилж байж улс орон хөгжинө шүү
2021-09-15
any:
harinch ene said ih ym hiij bga shuu. urdnii baliar bantang l zohitsuulah gej oroldoj bna daa. ulam ih amjilt husey.
2016-11-20
зочин:
Янз бүрийн аргазүйн шинэчлэл гэж энэ тэрийг туршиж байхын оронд багшаар төгсөж байгаа оюутнуудын мэдлэг чадварыг сайжруулан ,онолын хувьд мэдлэг чадвартай багш бэлтгэх хэрэгтэй байна. Залуу багш нарын онолын мэдлэг маш муу байна. Хүүхдийнхээ сайн боловсролтой эцэг эхээр заалгачих шахаж байна шүү. Дөнгөж төгссөн хүнийг туслах багшаар дор хаяж 3 жил ажиллуулаад анги даалгаж хичээл заалгадаг болмоор байна .Цалингийн доод жишгээр цалинжуулж ажиллуулаад дараа нь жинхэнэ багшаар ажиллуулмаар байна шүү. Хүүхдүүд туршилт болж байна ш дээ
2016-11-17
ЗОЧИН::
Би эгэл жирийн ажилтан. Урьд нь Гантөмөр сайдтай уулзахаар очиход үүдэнд нь дүүрэн хүн хөглөрч сайд бүгдтэй нь уулзаж байхыг харж би ч хүлээсээр уулзаж байсан. Гэхдээ нэг их асуудал шийдэлгүй бөөрөнхийлөөд орхиж байсан. Сая Батсуурь сайдтай уулзахаар очтол туслах нь өрсөлдөөний хуулийн дагуу та 14 хоногийн дараа л орж болно гэсэн. Тэгвэл миний уулзах ажил болоод өнггөрчихсөн байх юм байна. Тэгээд ч би юм гуйхгүй гэсэн ч оруулаагүй. Тэгээд дэд сайд Отгонбаярыг хүлээж байж уулзсан чинь яг үдийн цайны цаг нь болчихсон. Хүлээж авахгүй бол уу гэтэл хүлээж байсан хүмүүстэй бүгдтэй нь уулзсан. Миний ээлж болоод орохын өмнө туслах нь 2 пирожки бариад орж ирж байсан юм. Би түүнийг нь хараад туслах нь гарах ч завгүй ингээд л пирожкидоод цайны цагаа өнгөрөөдөг хэрэг гэж бодтол сайдын өрөөнд ортол Отгонбаяр сайд нөгөө пирожкиг амтархан сууснаа уучлаарай би одоохон гээд дутуу идээд миний зорилгыг сонссон. Тэгэхэд л би Отгонбаяр сайд ч бас их энгийн хүн юм байна даа гэж бодсон шүү. Сайд байтугай ц
2016-11-16
Зочин:
Энэ насанбаяр үнэн тэнэг лайтай хүүр шүү ингээд PR хийгээд хүнд амар заяа үзүүлэхгүй дээ. Үхчээсэй. Боловсролын салбарыг эзэмших гээд байгаа муу хайшаа ийн. Ингээ л хүнээр янз бүр юм бичүүлээд өөрөө коммент бичээд үнэн лайтай. Муухай царайлсан новш шүү.
2016-11-16
зочин:
ЭНЭ САЙДЫН БОЛОН ДЭД САЙДЫНХ НЬ БАЙГАА БАЙДАЛ ХИЙЖ БУЙ БОЛОН ХИЙСЭН ҮР ДҮНГҮЙ ӨГӨӨЖГҮЙ АЖЛУУДЫГ ХАРААД ГУТАРЧ БАЙНА ШҮҮ ХОЁРЫН ХООРОНД ЮМ ХИЙСЭН БОЛЖ ХАРАГДАХ ГЭЖ БАЙХААР ХИЙЖ БУЙ ЗҮЙЛИЙНХ НЬ УЧИР ХОЛБОГДЛЫГ НЬ САЙН СУДЛААД САЙЖРУУЛАХАА Л БОД ДОО
2016-11-16
zochin:
Tsom hodolbor ur duntei baisan. Uuniig boliulah yamar shaardlaga bgaa yum bol. Bagsh naraasaa yagaj sanaliig ni avdaggui yum bh daa. Zug chiggui teneg yum boloh ni ee yanaa
2016-11-16
Aav:
Хүүхдүүдийн өвлийн амралт 5 долоо хоног байсныг яагаад өөрчлөв өө. Ид хүйтэнд 5 долоо хоног амраах хэрэгтэй ш дээ. Энэ нь хотын түгжрэлд бас их нөлөөлдөг шүү дээ. 3 долоо хоног болголоо гээд нээх ажил хийсэн хүн шиг харагдах гээд байгаа юмуу хаашаа юм.
2016-11-16