Меркел дахин канцлерийн төлөө хүч үзнэ
2016-11-16

 

Ангела Меркел Германы Канцлерын албан тушаалд дөрөв дэх удаагаа нэрээ дэвшихээр төлөвлөж байгаа талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Бундестагийн Гадаад бодлогын хорооны дарга Норберт Рёттген “CNN” агентлагт ярилцлага өгөх үеэрээ ийнхүү хэлсэн аж.

 

Тэрбээр “Меркел дахин сонгуульд өрсөлдөх сонирхолтой байгаа. Учир нь тэр болон түүний баг дуусгаагүй ажил их байна. Тэрбээр гайхалтай бас шударга нэгэн. Түүний бүх амьдрал улстөртэй холбоотой. Тэрбээр зөв шийдвэр гаргаасай хэмээн хүсч. Энэ хатагтай Германд хэрэгтэй” гэж хэлжээ.

 

Меркел дахин Канцлерээр дахин сонгогдох нь ирэх оны дөрөвдүгээр сард болох Бунтестагийн сонгуулиар тодорхой болно.

 

Тэрбээр “TIME” сэтгүүлээс тодруулдаг 2014, 2015 оны “Оны онцлох хүн”-ээр тодорсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин