11 дүгээр сарын 26-нд нийтээр амрах төсөл өргөн барилаа
2016-11-16

УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Жавхлан, Г.Мөнхцэцэг, Ж.Батзандан нар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

 

 

Жил бүрийн 11 дүгээр сарын 26 буюу Үндсэн хуульт Бүгд Найрамдах Улсаа тунхагласны өдрийг манай улс нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон тэмдэглэж байгаад 2012 оноос уг өдрийг тэмдэглэлт өдрийн түвшинд өнгөрөөх болсон байна.

 

Төсөл санаачлагчид 1924 оны 11 дүгээр сарын 26 бол Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халсан Монголын түүхийн томоохон үйл явдал болсон өдөр тул энэ өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох нь зүйтэй гэж үзэж хуулийн төслийг боловсруулжээ.

 

Хуулийг баталснаар тусгаар тогтнол, түүх уламжлал, үндэсний бахархлаа сэргээх, залуу хойч үед эх оронч үзэл төлөвшүүлэхэд чухал нөлөө  үзүүлнэ гэж хууль санаачлагчид үзэж байна.

 

Дэлхийн бараг бүх орон Үндсэн хуулиа баталсан, улсаа тунхагласан өдрийг эн тэргүүнд эрхэмлэж, Үндэсний хэмжээний баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай ажээ.

Shuud.mn
Сонин хачин
dsn:
er n sardaa 1 bayrt udur zaaval temdegleed yvbol yasan yum be? yduuchuud n ter tansag huleen avaltaas uldsen hool yumnuudiig hamj ideed bas l saihan bayrlagdee huiterch zud turhan bolj bn ger orongui huurhiis amiddaa 1 udaa bolovch tsadaad avbol bas l buyn shuudee!
2016-11-16
Зочин:
yamar tom ajil hiigee ve uur hiih yum alga uu
2016-11-16
Зочин:
pizdanuudaa dollor molloroo buulgah arga hemejee avaachee yuun bayar veeeeee omhii lalaruudaaa
2016-11-16
Зочин:
MAN_YN LALARUUD UNEN KHARAAL IDSEN P
2016-11-16
Зочин:
зссс болсон болоогүй төсөл боловсруулж хууль санаачлахын тэрнийг нь энхболд нь нэг их дуртай хүлээж авахын. Хачин хачин юм тэмдэглэж ер нь яадийн
2016-11-16
Зочин:
Амралт зугаа цэнгэл чинь хэтэрлээ Баяр цэнгэл хийх өдөр тоолсонд орвол ажиллах өдрөө тоолсон нь хялбар болох нь бна шүү МАНГАРУУД АА
2016-11-16