Кейти “Алдарын од”-той боллоо
2016-11-16

 

Дуучин Кейти Перри холливуудын гудамжинд өөрийн гэсэн "Алдарын од"-той болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.  

 

Тэрбээр хэвлэлийнхэнд “Маш их баярлаж байна. Өнгөрсөн өдрүүдэд их сэтгэлээр уналаа. Гэхдээ энэ од миний сэтгэлийг тайвшрууллаа. Өнөөдөр яг л зул сар шиг санагдаж байна. Учир нь бүх хүн жаргалтай байна” гэж хэлжээ. Кейти уг арга хэмжээнд найз залуу, холливуудын нэрт жүжигчин Орланда Блумыг дагуулан ирээгүй шалтгаанаа “Тэр завгүй” байгаа хэмээн тайлбарласан байна.

 

Хос энэ оны эхээр болзох болсон юм.

 

Дуучны сэтгэлээр унасан шалтгаан нь Хилари Клинтон Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаагүйтэй холбоотой билээ. Тэрбээр Хиларигийн кампанит ажилд туслалцаа үзүүлж, өнгөрсөн хугацаанд 20 гаруй удаа тоглолтоо хийсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин