Автобусны тоог нэмэх боломжгүй
2016-11-16

Оройны 18.00 цаг. Хотын төвөөс гадагш чиглэсэн автобусны буудал бүр пиг дүүрэн хүнтэй. Өөр өөрийн чиглэлийн автобусыг хүлээсэн хүмүүс дороо холхиж, зам ширтэнэ. Ирсэн автобус хөл гишгэх зайгүй. Залуу, азтай, адтай нь багтаж, хөгшчүүл, хүүхэд голдуу зогсоод үлдэнэ. Дахиад хүлээлт. Ийм дүр зураг Улаанбаатарт өвөл ирэх бүрт давтагддаг. Хэзээ бид нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн утгаар нь мэдрэхийг хэн ч мэдэхгүй.

 

 

Энэ сарын 17-25-ныг хүртэлх хугацаанд манай оронд сүүлийн 10 гаруй жилд ажиглагдаагүй онцгой хүйтэн болох төлөв гарчээ. Өнөөдөр  баруун аймгуудын нутгаар, арваннэгдүгээр сарын 17-18-нд ихэнх нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч, зарим үед 24 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурна гэдгийг цаг уурын байгууллагаас онцгойлон анхааруулав.

 

Энэ хүйтэнд ч нийслэлчүүд автобусаа хүлээж, буудал дээр холхиж зогсох нь. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 921 автобус явж буй. Автобусууд чиглэлээсээ хамаарч, 4-9 минутын зайтай үйлчилгээнд явдаг гэнэ. Албаны хүний хэлсэн үг амьдрал дээр бодит байсан бол  автобусны буудал дээр хөлдлөө гэж үглэх хүн тийм олон гарахгүй.

 

Хүйтний улиралд нийтийн тээвэрт явж буй автобусны тоог нэмэх боломж бий юу гэсэн асуултад нийслэлийн Нийтийн тээврийн газрын мэргэжилтэн “боломжгүй” гэсэн ганцхан хариултыг өгч байна. Нийслэлээс баталж өгсөн төсөвт багтаагаад л үйлчилгээ үзүүлэх ёстой. Ганц, хоёр автобус нэмэх санаа, нэлээд олон автобус явуулах шаардлага байсан ч мөнгөгүй учраас боломжгүй гэнэ. Мөн хоорондын 4-9 минутын хугацааг ч богиносгох боломжгүй. Тиймээс нийслэлчүүд аанай л хүлээдгээрээ хүлээх нь.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Nam bus irgen:
Harin tiimee setgelgui deer zov tolovloltgui ni nemegdeed hereg alga. Davhardsan chigleluudee tsegtsleechee.
2016-11-16
Зочин:
ed nar nemekh setgel baikhguy l dee
2016-11-16
Зочин:
ed nar nemekh setgel baikhguy l dee
2016-11-16
Зочин:
TOOG NEMEED HEREGGUI EE. HARIN CHIGLELUUDDEE MANAGEMENT HIIGEECHEE. YAMARCH HEREGTSEEGUI DAVHARDSAN HUN SUUDAGGUI CHIGLELUUD ZONDOO L BAINA SHUU DEE. ENE BUGDIIG TSEGTSELEED OGDOG HUN BAIDAG BOLOOSOI
2016-11-16