АН-ын ҮЗХ-ны 48 дугаар хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Энэ удаагийн хуралдаанаар Ардчилсан намын шинэчилсэн дүрмийг боловсруулах танилцуулах ажлын хэсэг байгуулах юм. Мөн арванхоёрдугаар сарын 6-нд болох намын Их хурлын бэлтгэл ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулна.
Хуралдааныг УИХ-ын гишүүн асан А.Бакей, Ш.Түвдэндорж нар даргалж байна. Мөн хуралдаанд УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, Б.Болор, Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, С.Эрдэнэ, Л.Болд нарын ҮЗХ-ны гишүүд иржээ.
Намын дүрмийг ярьж, ажлын хэсэг байгуулах энэ хуралдаанд З.Энхболд, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Ч.Сайханбилэг, С.Баярцогт томчууд ирсэнгүй.
Уншиж байна |