Агаарын дайралтад хүүхдийн эмнэлэг өртжээ
2016-11-17

Сирийн Алеппо хотыг бөмбөгдсөн хэрэг өчигдөр гаргасан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

“Уг цэргийн ажиллагааны үеэр тус хотноо байрлах хүүхдийн эмнэлэг болон тусламжийн байгууллага өртөж, дахин ашиглах боломжгүй болсон” талаар Их Британи дахь Сирийн Хүний эрхийн байгууллагаас мэдээлэв.

 

Сүйрээд буй цэргийн эмнэлэгт 32 хүүхэд хэвтэн эмчлүүлж байжээ. Одоогоор агаарын дайралтын үеэр хэдэн хүүхэд амиа алдсан нь тодорхойгүй байна.

 

“Энэхүү хэргийг Оросууд үйлдсэн” хэмээн Пентагон мэдээлжээ.

 

Европын холбоо, НҮБ хамтран гурван долоо хоногийн өмнө Алеппо хотноо гал зогсоох гэрээг байгуулсан юм. Гэрээний хугацаа өчигдөр дуусгавар болсон билээ.

 

Алеппо хотноо гал зогсоох сунгах асуудлаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар хэлэлцсэн юм. Гэхдээ тэд хараахан гэрээг дахин сунгаагүй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин