Валютын ханшийг зохиомлоор хөөрөгдсөн үү
2016-11-17

Валютын ханш чан­гарч байгаа нь макро эдийн засагт хэдийд нөлөө­лөх вэ, хэн хохирох вэ хэмээн олон нийт хэлэлцэж байна. Гэхдээ ам.долларын ханшийн ог­цом өсөлт юунаас бол­сон бэ гэдэг нь чухал. Мэ­дээж аливаа бараа бү­тээг­дэхүүний үнэ ханш эрэлт, нийлүүлтээс ха­мааралтай. Харин энэ удаагийн ам.долларын хан­шийн өсөлт эрэлтээс шалт­гаалсан гэдгийг хү­мүүс хэлж байгаа юм. Тэг­вэл эрэлт нь хоёр агуул­гаар идэвхждэг. Тод­руул­бал, бодит болон ашиг олох зорилгоор өсдөг. Тиймээс энэ удаагийн өсөлтийг “Үгсэн хуйвалдсан байх талтайг” учир мэдэх зарим нөхөд хэлж байгаа юм.

 

 

ХӨВӨГЧ ХҮҮД НАЙДСАН ТӨГРӨГИЙН ТАВИЛАН

 

Валютын ханшийг хөвөгч хүүгээр барина гэж байгаа нь зах зээл дээр өөрөө тогтох ханшийг түлхүү баримтална гэсэн үг. Нөгөө талаас манай улсын валютын нөөц хангалттай биш байгаа талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгосон нь нөлөөлсөн гэж болно. Учир нь энэ байдлаас үүдэлтэй төгрөгийн ханш суларч ам.долларын ханш өссөн хэмээн хүмүүс хэлж буй. Түүнчлэн зарим нь валютын ханш өсдөг мөчлөг бий гэх. Гэвч энэ удаагийнх арай огцом өссөн хэмээн эдийн засагчид он­цолж байна. Ийнхүү зах зээлийг савлуулж байх зуур эрх мэдэлтнүүд ямар нэг арга хэмжээ авдаггүй, зүгээр л ажиглаад суудаг гэдгээ хэвлэлээр хүлээн зөвшөөрчихсөн. Гал дүрэлзэхийн өмнө ямар ч үйлдэл хийгээгүй Төвбанк аль хэдийнэ хуурай өвсөнд авалцсан гал шиг шатаж байх үед нь ээлжит бус арилжаагаар 72 сая ам.долларыг ний­­лүүлж “нурманд” оруу­лах аядсан. Гэхдээ энэ нь тийм ч найдвартай хамгаалалт биш гэдгийг эдийн засагчид хэлсээр байгаа. Засгийн газар нэг гараараа валютын ханшийг өсгөж, нөгөө гараараа гал унтраасан төдийгээр жүжиг тавьж байна хэмээн олон нийт дургүйцэж байна.

 

ЗОХИОМОЛ ЭРЭЛТ БАЙСАН УУ?

 

Энэ удаагийн эрэлт бо­дит уу, ашиг олох сонир­холтой юу гэдгийг тольдох хэрэгтэй. Ма­гадгүй учир мэдэх нэгний ашиг олох сонирх­лоор “зохиомол” эрэлтийг бий болгон ханшийг хөөрөгдсөн гэ­дэг оргүй ч зүйл биш бо­лолтой. Тухайлбал, ста­тистикчдийн гаргасан су­дал­гаагаар энэ оны эхний арван сарын байдлаар Монгол Улс дэлхийн 157 оронтой худалдаа хийж гадаад худалдааны нийт бараа эргэлт 6994.6 сая ам.долларт хүрсэн аж. Үүнээс экспорт 3726.2 сая, импорт 2768.4 сая ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 595.8 саяар буурсан үзүүлэлт хэ­мээн тэмдэглэсэн байна. Ха­рин гадаад худал­дааны тэнцэл 957.7 сая ам.долларт хүрсэн нь өн­гөрсөн оны мөн үеэс 194.8 саяар өссөн дүн аж. Экспорт, импорт буурч байгааг ч статистикчид хэл­сэн. Тэгэхээр энэ удаагийн эрэлт ашиг олох сонирхлоор өдөөгд­сөн байх таамаг ч оргүй хоосон зүйл биш бо­лолтой.  Хэрэв ашиг олох сонирхлоор ханш өссөн гэвэл арилжааны банкин дахь валютын хадгаламж өссөн дүнгээр нотлогдох учиртайг эх сурвалж хэлсэн юм. Статистикаас харвал мөнгөний нийлүүлэлт оны аравдугаард сард өмнөх сараас 54 тэрбум төгрөгөөр өсч валютын харилцах 193.4 тэрбумаар буурсан байна. Үүнд валютын хад­га­ламж нөлөөлсөн гэжээ. Энэ бүхнээс харвал их хэм­­­жээний төгрөгийн хад­­­­га­­л­амжтай хэсэг бү­лэг нөхдүүд ашиг олох со­­­н­ирх­­лоор төгрөгийг ам.доллараар сольсон нь эрэлтийг бодитын эсрэг гажуудуулсан байж болох. Харин үүнийг нь овжин нэг хэсэг нь ашигласнаар олон түмнийг хөлдөө чир­сэн хэрэг.

 

ХОЖИЖ, ХОХИРОХЫН ЗААГ

 

Нөгөөтэйгүүр томоо­хон албан тушаалтнуудын хариуцлагагүй мэдэгдлийн уршгаар зах зээл дээр ам.долларын ханш алсдаа өснө гэдэг сэтгэлзүйг гур­ван сарын өмнөөс бэлтгэж эхэлсэн гэх таамаг ч бас бий. Оргүй ч зүйл бас биш. Судлаач Ч.Эрдэнэдалай “Оны төгсгөлд ам.доллар 2400 төгрөгт хүрнэ” хэмээн хэлж байсан удаатай. Тэр нь бодит биелэлээ олж байгааг тэрээр цахим хууд­саар дамжуулж байсан юм. Мөн тэрээр энэхүү ханшийн өсөлтийг хазаарлах боломж бий. Түүнийг алдалгүй ашиг­лах хэрэгтэйг ч бас сануулж байсан. Харам­салтай нь шинжээч суд­лаачдынхаа үгийг сонсох дургүй төртэй гэдгээ мартаж болохгүй. “Ноён ногоон”-д дарлуулсан монгол төгрөгийн хувь тави­ланг тольдоход ийм байна. Харин энэ бүхнээс хэн хожиж, хэн хохирох вэ гэдгийг тунгаах цаг нь болжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.ОЮУНЧИМЭГ

Shuud.mn
Сонин хачин
d:
hamag yumuni une uschluu uniin zohitsuulalt gej alga dollar usunguut buh huns baraa ussun bna dollar buuhad nuguu ussun huns chn buuhgui etsiin tsest ard tumen l ulam yaduurch bna ard tumnii halaasiig temterch bna
2016-11-17
Зочин:
Mongol banknii erunhiilugchiin hariutslagagui medegdel bas shuud nuluutei. Chuluut zah zeel gej heden change-uudiig heldeggui bh. Iim boginohon bodoltoi hun ene alban tushaaliig hashij bgaa ni haramsaltai. Ulsiin nuuts gej bas neg yum bdag yum shte. Ail bolgon avdrandaa bga ed hurunguu hun bolgond zarlaad bdaggui biz de
2016-11-17
zochin:
Ханшийг хэн зохиомлоор өсгөснийг олж илрүүлээд том торгууль тавих ч юм уу, албан тушаалаас нь буулгах хэрэгтэй ш дээ. Ард түмнийг хохироосон хэмжээгээр торгоод өгөх хэрэгтэй. Манайд хариуцлагын тогтолцоо үнэхээр алга. Шуугиж байгаад л таг болох юм
2016-11-17