Хар жагсаалтад багтсан эмэгтэйг барьжээ
2016-11-17

 

БНХАУ-ын цагдаагийнхан олон нийтийн сангаас их хэмжээний мөнгө шамшигдуулж, эх орноосоо зугтаасан Янг Хиузу гэгчийг баривчилсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр ийнхүү 13 жилийн дараа цагдаагийнханд баригдсан аж. Янг энэ хугацаанд Ази, Европ болон Хойд Америкийн орнуудад нуугдаж байжээ.

 

Түүнийг Бээжин хотноо цагдаагийнхан авчирч буй бичлэгийг телевизээр цацсан байна. Тэрбээр өндөр албан тушаал хашдаг байхдаа улсын сангаас 40 сая ам.доллар шамшигдуулж, оргон зайлжээ. 70 настай Янгийг интерполын тусламжтай нуугдаж буй газрыг нь олсон байна. “Улсаас их хэмжээний мөнгө залилж, оргон зайлсан 100 эрхэм” гэх хар жагсаалтад тэрбээр багтсан юм.

 

Си Зиньпинийн авлигын эсрэг дайнаар 100  мянган хүн шийтгэл авчээ. Өнгөрсөн сард авлига авч, эх орноосоо зугтаасан 365 хүнийг баривчилсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
hulgai hiidgui gants hun:
hyatadiin hulgaich nuugdaj baigaad barigdaj baihiin .Manai hulgaichuud orj garj guigeedl dahin dahin shaagaad baihiin.Buur namaig yalalchihdaa geed l toglood baihiin yaydaa baiz...
2016-11-19
em hun:
Emegtei hund emegtei hargalch bga n zuv bna shu,manaihan nol yadag bile de
2016-11-17
Зочин:
100 эрхэм гэнээ
2016-11-17
болж:
болж
2016-11-17