Трамп, Абе нар өнөөдөр уулзана
2016-11-17

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад буй тэрбумтан Дональд Трамп өнөөдөр Японы Ерөнхий сайд Шинзо Абетай уулзахаар болсон талаар хэвлэлийн албанаас нь мэдээлэв.

 

Ийнхүү Абе, Трамптай уулзсан анхны гадаадын удирдагч болох гэж байна.

 

Абе “NHK” агентлагт “Ноён Трамптай олон чухал асуудлыг ярилцахаар төлөвлөж байна. Энэхүү уулзалтаар түүний гадаад дахь бодлогын талаар мэдэх боломжтой. Ач холбогдолтой уулзалт болно гэдэгт итгэлтэй байна” гэж ярьжээ.

 

“Перу улсад өнөөдөр зохион байгуулагдах Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) уулзалтаас өмнө удирдагчид уулзана” хэмээн Абегийн танхимын тэргүүн зөвлөх Томохико Танигучи мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин