Далай лам улс төрөөс ангид номын айлчлал хийнэ
2016-11-17

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам маргааш манай улсад ирж, дөрвөн өдрийн айлчлал хийнэ. Далай ламын ес дэх удаагийн айлчлалын талаар Монголын бурхны шашны шинэ төвийн тэргүүн, Их хүрээ хийдийн хамба лам З.Санждорж мэдээлэл хийж, эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Тэрбээр Далай лам аравдугаар Богдыг тодруулахын тулд Монгол ирж буй хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл энэ асуудлаар Монгол Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдээс мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Гандантэгчинлэн хийдийн Тамгын газрын ажилтан С.Даваапүрэв “Далай багш 1979 оноос хойш найман удаа заларч, монголчуудын хүсэл гэгээрлийг номын рашаанаар хангаж ирсэн. Энэ бол улс төрөөс ангид цэвэр номын айлчлал. Номын айлчлалын хүрээнд Монголын сүсэгтэн олонд зориулж, нэн ховордсон номыг айлдана. Богд ламын авшиг, Шар Жигжид бурханы насны авшиг гэсэн номнуудыг айлдана.  Мөн эрдэмтэн судлаачид болон оюутан залуустай уулзалт хийнэ” гэсэн мэдээллийг өгөв.

 

Мөн тэрбээр Далай ламын айлчлалаар аравдугаар Богдын асуудал яригдахгүй гэдгийг тодотгов. Гандантэгчинлэн хийдийн зүгээс хамба лам З.Санждоржийн мэдэгдлийг чухал биш зөвхөн хувь хүн үзэл бодлоо илэрхийлсэн хэлбэр хэмээн үзэж буйгаа дуулгав.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
bid erh chuluutei:
DALAI LAMIIG SHUTEH ERH CHULUU BIDEND BII SHUU DEE TEER DOORH NUHURT ER YAMAR HAMAA SHAVI NAR NI BAGSHIINHA SURGAALI NOMIIG SONSOH GJ YARCH BN
2016-11-18
zochin:
hun muulah n ter hunii ooriinh n tarhinii hemjeeg iltgedeg,harin dalai lamiig delhii sonsdog ymshdee.
2016-11-17
Зочин:
Монгол тувдууд монгол авгай аваад удсан тувдуудээсээ л богд тодруулна биз дээ
2016-11-17
Зочин:
Yag unen Tuvdiin asuudlaa shiidej chadahgui huniug Dalai lam geed ch yah yum bileedee
2016-11-17
Uls tur:
Bid taivan amar amgalan amidarmaar bn dalai lam tuvdiin asuudlaa ehleed zohitsuulbal deersen
2016-11-17