Хомроглон халах социалист уралдаан явагдаж байна
2016-11-17

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна.

 

Хуулийн төслийн танилцуулгад “1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан. Анхдугаар Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах Бүрэн эрхтэй Ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын их хурал ба мөн хуулиар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” хэмээн дотоод ба гадаадад тунхаглан зарлаж, хуульчлан бататгасныг ХХ зууны түүхэн дэх онцгой үйл явдал хэмээн үздэг. Ийнхүү монгол түмэн түүхэндээ анх удаа Үндсэн хуультай болж, Бүрэн эрхт Бүгд Найрамдах улсаа тунхагласан энэхүү өдрөөс хойш 92 жил болж байна.

 

Харилцан шүтэлцээ бүхий энэхүү түүхэн үйл явдлын үр шимээр өнөөдөр монголчуудын эдэлж буй олон эрх, эрх чөлөөг хуульчлан тогтоосон байдаг. Тухайлбал, бүх нийтээрээ бичиг үсэгт суралцах, эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил эрх тэгш байх, шашин шүтлэг болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний суурь чухам энэ цаг үеэс л тавигджээ. Иймд он цагийн урсгалд баларч гээгдэхийн аргагүй энэ түүхэн үйл явдал бол 1924 оны 11 дүгээр сарын 26-ны энэ өдөр тохиож Монголын түүхэнд бичигдэж үлдсэн юм. Дэлхийд данстай бүх улс дотоодын хэм хэмжээг зохицуулах тулгуур хуультай, тэрхүү хуулийг батлан мөрдсөн өдрийг ард нийтийн баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

 

Манай улс Бүгд Найрамах Улс тунхагласны баярын өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн уламжлалтай бөгөөд 2012 оноос уг өдрийг тэмдэглэлт өдрийн түвшинд өнгөрөөх болсон нь түүхийн чухал үйл явдлыг ач холбогдлыг багасгаж, түүх уламжлалыг бүдгэрүүлэх алдаатай шийдвэр болсныг  ард иргэд шүүмжлэн, эрдэмтэн судлаачид байр сууриа илэрхийлсээр байна. Тусгаар тогтнол, түүх уламжлал, үндэсний бахархал бол өнөөгийн бидний дээдлэн авч явах ёстой үзэл санаа юм. Тийм ч учраас хүн төрөлхтний нийтлэг чиг хандлагыг даган Үндсэн хуульт Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхэн өдрийг цаашид нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох нь зүйтэй гэж хууль санаачлагч бид үзсэн болно” хэмээн дурджээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэллээ.

 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

 

-Үндсэн хуулиар нас хүйс, арьс өнгөөр нь ялгавралахыг хориглоно гэж заасан. Гэтэл иргэний эрх ноцтой зөрчигдөж байна. Өнөөдөр ажлаас нь хэдэн мянгаар нь үндэслэлгүйгээр халж байна. Төрийн албаны зөвлөл ажиллахаа болилоо. Захиалгатайгаар хүнийг ажлаас халж байна. Хоморголон халах үйл ажиллагаа улс даяар явагдаж байна шүү. Дуугүй байж тэвчлээ, хүлээцтэй хандлаа. Сүүлдээ бүүр цэвэрлэгчийг хүртэл халж байна. Хэн олон хүн халсан бэ гэдэг социалист уралдаан явагдаж байна. Эрх баригчид дарангуйллаа дэндүү тогтоож байгаа юм биш үү.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Монгол Улсын анхны бичмэл хууль 1924 онд баталсан. МАХН гэдэг нэр ч энэ түүхтэй холбоотой. Харамсалтай нь МАН энэ өдрийг тэмдэглэлт өдөр болгохыг өөрчилсөн. Одоо сэргээж байгаад баяртай байна. МАН-ынхан өнөөдөр нэрээ бас сэргээх хэрэгтэй. Халаа сэлгээ ч бие биенийхээ тухай яриад, зарчимгүй байхаа больцгооё. Коммунизм тогтлоо гээд аймшигтай мэдэгдэл хийж байгаа. 65 гэдэг үнэмлэхүй олонхи, би бол цөөнхийн доторх цөөнх. Хэрвээ байдал хүндэрсэн бол шалгах хэрэгтэй.  Үндсэн хууль бол бидний баримталж явах дүрэм журам.

 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

 

-Сүүлийн үед АН-ын гишүүдийн зүгээс гаргаж байгаа хандлагыг харахаар улстөржилт хэрээс хэтрээд байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үг хэлэх боломж болох бүрт ам.доллар үнэ ханш нэмэгдлээ гэдэг.  Гэтэл энэ бүхэн нийгэмд сөргөөр нөлөөлдөг. С.Эрдэнэ гишүүний халаа сэлгээ явуулж, гэмт хэрэгт холбогдуулж байна гэдэгтэй санал нийлэхгүй байна. Харин олон нийт биднийг халаа сэлгээ хийхдээ удаан байна гэдэг. Тухайлбал, МҮОНРТ-ийн даргаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан хүн очсон. Ажлын хэсгийнхэн хэд хэдэн зөрчил илрүүлсэн байна лээ. Тэнд ажилчдын эрх ашиг зөрчигдөж байна. Энэ асуудлыг хурдан шийдэх хэрэгтэй.

 

Энэ асуудлыг шуурхай шийдэх хэрэгтэй. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Анхдугаар үндсэн хуулийн өдрийг тэмдэглэлт өдөр болгон сэргээж байгаад баярлаж байна.

 

Ийнхүү гишүүд байр сууриа хэллээ. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЯМАРЧ ШАЛТГААНГҮЙ АН НАМ ОЛОН АЛБАН ТУШААЛ ГАРГАЖ АВСАН ЯМАРЧ ХЭРЭГЦЭЭГҮЙ ТУШААЛТНУУДЫ ЧИНЬ Л ХАЛСАН ШҮҮДЭЭ. БОДООД ҮЗ ЭРГҮҮ МӨНГӨ ЯАЖ УГААХУУ ХЭН ҮХЭХ НЬ ҮҮ МӨНГИЙ НЬ АВЫ ГЭЖ БОДОЖ БАЙХАА ЭРДЭНЭЭЭ
2016-11-18
Зочин:
ЧИ БИТГИЙ ХУЦ. БГД ИЙГ ИДЭЖ УУЖ ЗУСАЛЖ ДУУСААГҮЙЛ БАЙНА УУ
2016-11-18
зссссс:
за тэр сарангэрэл яршиг л бна.ангалзсан шоучин авгай л байсан ш дээ.одоо тэр зангаа зассан болов уу.нэг их энхийн цагаан тагтаа ч биш дээ.
2016-11-18
umbiuuuiii:
UHERNUDEE UVUL CHANGA BOLOH NI BNA SHU
2016-11-18
Зочин:
АН хичнээн хүнийг халж, мэргэжлийн бус хэдэн мянган хүнийг томилсноос улсын ажил явахаа больсон шүү дээ. Мөн тэд нар нь улсын мөнгө хөрөнгийг амжиж идэхийн тулд уралдацгааснаас улсын эдийн засаг өнөөгийн ийм хямралд хүрсэн. Эвтэйхэн иддэг нь Эрдэнэ гэдгийг ч ард түмэн мэднэ дээ. Тэр бүгдийг халж, зайлуулж байж л улсын ажил урагш явдаг болно.
2016-11-17
Зочин:
АН хичнээн хүнийг халж, мэргэжлийн бус хэдэн мянган хүнийг томилсноос улсын ажил явахаа больсон шүү дээ. Мөн тэд нар нь улсын мөнгө хөрөнгийг амжиж идэхийн тулд уралдацгааснаас улсын эдийн засаг өнөөгийн ийм хямралд хүрсэн. Эвтэйхэн иддэг нь Эрдэнэ гэдгийг ч ард түмэн мэднэ дээ. Тэр бүгдийг халж, зайлуулж байж л улсын ажил урагш явдаг болно.
2016-11-17
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-11-17
zochin:
Erdene uuruu halj bolno uur hvmvvs halj bolohgvi
2016-11-17
zochin:
chi l medehgvi hvden budilj baina. iim togtoltsoog AN hiij ehelsen sh dee. Bvhii l TOB-iin dargaas ni abhuulaad ul hvrtel ni solidog nam darag art tvmniig homroglon halj surgasan nam bol aih argagvi AN. Adilhan l solih heregtei. Erdenee ta bitgii saihan hvn bolj jijileechee. Gahai tsarailchihaad ih huts
2016-11-17
1 hudag:
Erdene ta uhsen hunii nereer olon terbum mungu zavshsan hergeer 1 hudagtaa hezee ochih ve
2016-11-17
1 hudag:
Erdene ta uhsen hunii nereer olon terbum mungu zavshsan hergeer 1 hudagtaa hezee ochih ve
2016-11-17
Зочин:
iim errguun dagziig ih hurliin ordon dotor suulgaad l doromjluulaad suugaa MAN hohino de bas ter tahia tarhit Purevdorj bna dandaa hudlaa hutsnaa bugd taarsan uher enhbold gej neg duingetsen suheer tsohiulsan buh shig bh yum
2016-11-17
иргэн:
Энэ муу эрүүгийн элемэнт,хужаагийн шээс олон юм хуцах эрхгүй гөлөг гэдгээ мэддэггүй юм байх даа.
2016-11-17
Zochin:
Halaa selgee hiih n zuvuu.ene Erdene odoo chimeegui bh heregtei dee.idsen uusniig n Ard tumen medej haraj bgaa shuu!
2016-11-17