Хог хаягдлын хуулийг буцаалаа
2016-11-17

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай  УИХ-ын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.   Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлж, зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Ингээд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай  УИХ-ын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Дараагаар нь “Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг буцаах тухай” УИХ-ын тогтоолын  төслийг хэлэлцлээ.  Уг хуулиудыг өмнөх парламентаар баталсан хэдий ч эцсийн найруулгыг сонсоогүй байна. Тиймээс уг хуулийн төслийг буцаахыг дэмжжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Д.Сарангэрэл:

 

-Хог хаягдлын тухай хууль маш шаардлагатай байгаа. Энэ хуулийн төслийг өмнөх парламентад гишүүн С.Оюун, Ц.Оюунгэрэл нарын гишүүн  гадаадын туршлагыг судалж, ач холбогдон өгч санаачлан батлуулж байсан. Хог хаягдлын асуудал манайд эмх замбараагүй байгаа. Энэ хуулиар ил задгай хог хаяхгүй байх, хэрвээ хаявал хашаалж байхаар заасан байлаа. Тиймээс энэ хуулийн төслийг холбогдох байнгын хороо зохицуулалт хийн буцаан оруулж ирэх  шаардлагатай гэлээ. 

 

Ингээд Хог хаягдлын тухай хуулийг буцаахыг гишүүдийн олонхи дэмжив.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин