Байнга төвийг сахих хуулийн төслийг буцаалаа
2016-11-17

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаалчилсан энэ хуулийн төслийг өмнөх парламентын үед  хэлэлцэхийг дэмжсэн ч батлагдаагүй юм.  Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд, хууль санаачлагачид нь буцаах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргажээ.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Н.Оюундарь “Монгол Улс байнга төвийг сахих нь  тогтворгүй байдал үүсгэх магадлалтай гэж би хардаг. Манай улсын хувьд хоёр хөрштэйгээ энэ харьцаанд шилжих нөхцөл бүрдсэн үү. Энэ нь цагаа олсон шийдвэр мөн үү. Эхний ээлжинд энэ хуулийн төслийг татаж авах нь зүйтэй гэж бодож байна гэлээ.

 

Ийнхүү байнгын хорооны дүгнэлтээр Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг буцаан татах санал хураалт явуулав.   Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслийг хууль санаачлагачид нь буцаалаа.

 

Дараагаар нь Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Уг хуулийн төслийг мөн Ерөнхийлөгчөөс санаачлан өргөн барьсан юм. Гэвч гишүүд уг хуулийн төслийг хэлэлцэх боломжгүй гэж үзэн хууль санаачлагчид нь буцаав. Ийнхүү Ерөнхийлөгчөөс өргөн барьсан 2 хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцааснаар өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Kub:
Mash zuv shiidver gargasan bn.
2016-11-17
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-11-17
Зочин:
202.5.196.34 hoshnogoo chi ulsaa hamgaalah armigui bolohiig husee ui
2016-11-17
Зочин:
Путинийг бараадах байхоо,
2016-11-17
хэхэ:
хошногонууд төвийг сахихгүй гээд газрын хөрснөөс арчигдах гээ юм байхдаа
2016-11-17
Зочин:
Путинийг бараадах байхоо,