МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав мэдээлэл хийнэ
2016-11-18

09.00-15.00 цагт: Орон нутгийн хөгжлийн бодлогын талаар Үндэсний хөгжлийн газар дээр зөвлөлдөнө. 21 аймгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн дарга нар оролцоно.


10:00 цагт: "Шинэ сувилагчийг дадлагажуулах нь" сэдэвт сургалт ЭМЯ-ны Б танхимд болно. Сургалтад НЭМГ-ын харьяа Эрүүл мэндийн байгууллагуудын 140 шинэ сувилагч, ахлах сувилагч нар оролцно.


11.00 цагт: Шинжлэх ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнгээс олон нийт, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулж “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Хүрээлэнгүүдийн нэгдсэн нэгдүгээр байр /Офицеруудын ордны урд/-ны 4 давхрын 410 тоот зохион байгуулна.


11.00 цагт: МҮХАҮТ-ын УЗ-ийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважав, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш нар Entreprenuer 2016 арга хэмжээнд аж ахуйн нэгж байгууллагууд ямар шалгуур номинацаар оролцох болон мөнгөний бодлого, валютын ханшийн талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал МҮХАҮТ-ын 404 тоот хурлын өрөөнд болно. 


11.00 цагт: “Сонгино” бие даан амьдрах төв “Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад нөлөөлж буй хүчин зүйлс” гэсэн сэдэвээр хийсэн мониторингийн тайлангийн үр дүнг СХД-ийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтануудад танилцуулах, хэлэлцүүлэг СХД-ийн 12-р сургуулийн хурлын танхимд болно.


11.00 цагт:  “S.A.I.R Prince”,Чингис хааны дэлхийн академийн Ерөнхийлөгч П.Давааням, шавь нар болон шинжээчдийн хамт "Дэлхийн түүх, Аугаа их нээлт-20 жилд" сэдвээр MN-Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.


12.00 цагт:  Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, МҮХАҮТ, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Монголын үнэт цаасны бирж”, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, “Арилжааны төлбөр тооцоо” ХХК-иас “Төрд хүргэх мэргэжлийн байгууллагуудын мессэж” сэдвээр MN-Мэдээллийн төвд  мэдээлэл хийнэ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ногоон. Царайлсан энэ эргуу амьтан Улс торийн банзал саарал бооронхий новш доо
2016-11-18