Уулчин Б.Гангаамаад амжилт хүслээ
2016-11-18

Эрчим хүчний сайд П.Ганхүү Монгол Улсын Гавъяат тамирчин, ОУХМ Б.Гангаамааг хүлээн авч уулзлаа.Сайд П.Ганхүү “2016 оны 12 дугаар 15-ны өдрөөс эхлэн “Винсон Массиф” өөд авирах спортын их үйл хэргийг тань манай хамт олон дэмжиж, уулчин хүний их зориг, тэсвэр хатуужлыг бид үнэлж байна. Дэлхийн ноён оргилд Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулсан сайхан мэдээтэй эргэн уулзана гэдэгт итгэлтэй байна” гээд эрүүл энхийг хүслээ. 

 

 

Монгол Улсын Гавъяат тамирчин, ОУХМ Б.Гангаамаа эх орныхоо нэрийг дэлхийн уулын спортын тавцанд гаргахаар бэлтгэл хангаж байна.

 

Тэрбээр дэлхийн зургаан тивийн Эльбрус, Эверэст, Килиманжаро, Денали, Акокагуа, Карстенз Пирамид зэрэг ноён оргилд хөл тавьж,эх орныхоо далбааг мандуулсан юм. Харин одоо Антарктид тивийн ноён оргил болох 4897 м-ийн өндөр “Винсон Массиф”-т гарах л үлдсэн нь монголчуудын хувьд түүхэн амжилтад нэрээ тамгалахад ойрхон байна.

 

Shuud.mn
Сонин хачин
tumuruu:
erchim huchnii yamand olon MCS gedeg companii ajiliig hiij yavsan gar da odoo tegeed shagnaldana said bolson, odoo bas haana mungutei ajil bna tiishee mcs shahaal bj baidag gar daa
2016-11-18
Зочин:
ЭНЭ ТЭНЭГ МАЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДАД УУЛЧИН ГАНГААМАА ЯМАР ХАМААТАЙН ЗҮГЭЭР ОНОГДСОН ҮҮРЭГТ АЖЛАА ХИЙГЭЭЧ ХАРВААС МАЛ ЦАРАЙЛЧААД
2016-11-18