Абе, Трамп нар уулзлаа
2016-11-18

 

Перу улсад Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) уулзалт эхэллээ. Тэгвэл уулзалтын эхэнд АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад буй тэрбумтан Дональд Трамп болон Японы Ерөнхий сайд Шинзо Абе нар уулзсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Тэд цаг үеийн асуудлаар ярилцсан байна. Уг уулзалт 90 минут үргэлжилсэн болохыг “NHK” агентлаг мэдээлэв.

 

Трамп “Тантай уулзах нэр төрийн хэрэг. Би Япон улсад айлчлахыг их хүсч байгаа” гэсэн бол Абе “Япон улс, АНУ-тай үргэлж найрсаг харилцаатай байх болно” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин