УИХ-ын дарга М.Энхболдод ХЭҮК-ын дарга бараалхлаа
2016-11-18

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр /2016.11.17/ Хүний эрхийн үндэсний комиссын даргаар улираан томилогдсон Ж.Бямбадорж бараалхлаа.

 

 

Уулзалтын эхэнд Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж итгэл найдвар хүлээлгэн нэр дэвшүүлж, улираан томилсонд талархал илэрхийлээд тус комиссын дарга томилогдсон даруйдаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргад бараалхдаг журамтайг дурдав.

 

Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд Хүний эрхийн үндэсний комисс багагүй ажлыг хийж, дотооддоо төдийгүй Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд нэр хүндээ өсгөж чадсан. Ирэх жилүүдэд иргэдийн хөдөлмөрлөх эрхийн асуудалд түлхүү анхаарал хандуулж ажиллахаар төлөвлөж байна. Нийгмийн өөрчлөлт, шинэлчлэлтэй холбоотойгоор 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй цаг үеийн шаардлага үүсч байна. Улсын Их Хурлын зүгээс анхаарал хандуулахыг хүсье” хэмээн хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.

 

 

Улсын Их Хурлын дарга М.Энхболд Хүний эрхийн үндэсний комиссын даргаар улираан томилогдсонд нь Ж.Бямбадоржид баяр хүргээд Монгол Улсын Хүний эрхийн байгууллагын нэр хүндийг өсгөсөн байдал, ажлын дадлага, туршлага зэрэг олон хүчин зүйлийг үндэслэн нэр дэвшүүлж, улираан томилсон гэдгийг онцлов.

 

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга М.Энхболд Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржид ажлын амжилт хүслээ.

 

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасан “...Комиссын даргыг Улсын Их Хурлын даргын санал болгосноор Комиссын гишүүдээс Улсын Их Хурал гурван жилийн хугацаагаар томилно...” гэсний дагуу тус комиссын гишүүн Жамсрангийн Бямбадоржийг томилуулах тухай саналыг хүргүүлсэн болохоо Улсын Их Хурлын дарга М.Энхболд пүрэв гарагийн /2016.11.16/ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хуралдаанд оролцсон гишүүд 84.6 хувийн саналаар дэмжсэн юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
DOLDOI
2016-11-18
ene hu:
tsag veiig ezelsen heden deeremchid . gar hul hvzvv amaa dolooltsoj . handaggvi hulgaichid ve ??? ingej ailgvitej . baihaar 1 hvrz tsas husdag ch boloosoi . lalaruudaa
2016-11-18
зочин:
Хүний эрхийн комисс гээд улсын төсөв үрсэн нэг илүүдэл газар байх юмдаа. Дарга нь ч гэж...
2016-11-18
уншлаа:
Ганц алга цаасгүй хүний эрхийн асуудал ярина гэж бас байх аа аан
2016-11-18