13 дах цасны ард
2016-11-20

 

Эхний орсон хэдэн цаснаар цаг агаар дулаахан байсан тул нийслэлчүүд баяр  ёслолын байдалтай хүлээж авсан. Удаах цаснаар замын нөхцөл хүндэрснээр машинууд өвөлжилтийн бэлтгэлийн шалгалтаа өгч тал хувь нь бүдрэв.  Хөдөө орон нутгийн замд  эвдэрч суусан, эзэн нь осгох шахсан хэд хэдэн дуудалга ирж тэр бүрт аврах анги онцгойгийнхон очсон талаар мэдээлэгдсэн.

 

Үзэгдэх орчин муу болж, хальтиргаа гулгаа ихэссэн талаар ЗЦГ, онцгой байдлынхны сэрэмжлүүлгийг тоож үзэлгүй замд гарсан зарим хулгайн тээврийнхэн осол аваар цөөнгүй гаргалаа.  

 

Их цасны эхний сургамжаа авч дүгнэж сэхээрч амжаагүй байхад дараагийн “Сибирийн ” гэх тодотголтой цас малгайлан буулаа. Хотын дарга онцгой нөхцөл байдал үүсэхэд ойрхон байгааг сануулж бүгдээрээ хүрзээ барьж цасаа арилгахыг уриалав.

Сибирийн цасны маргаашийн Ням гараг хүрз малтуурын дуунаар эхэлж байрны иргэд хөөрхий босч цасаа хусах, нэг бол зурагтаа чангалах хоёр сонголттой сэрэв. Орцны жижүүрүүд үүрийн 7 цагаас гадаа гарч цасаа нүдэж эхэлжээ. Үүдний цасаа үлгэр жишээ арилгсан баг хамт олноор дотуур байрны оюутнууд, цэргийн ангиуд өрсөлдөгчгүй шалгарахаар ажилласан талаар сошиалд магтаад авсан байна.

 

Албан газрууд хамгийн түрүүнд шатныхаа цасыг хусаж эхэлсэн байна. Учир нь энэ шатан дээр нь хэн нэгэн тархиараа савах юм бол тэр хаалганы цаадах эзэн хариуцлагад татагдах учиртай юм байна. Энэ эрсдлээ тооцож үүдээ цэмбийлгэсний дараа сэтгэлтэй залхуугүй нэг нь урдах явган замынхаа цасруу орж байна. Үүнтэй холбоотойгоор арзгар үстэй хөлийн гишгүүрийн гүйлгээ ихэссэн  гэж ахуйн бараа зардаг нэгэн худалдагч хууч хөөрлөө.

 

Нийслэлд гудамж талбайд хүрз малтуурын хоршоо дуу хангинаж явган зам онгойж эхэлсэн бол машины замын цас зузаарсан хэвээр. Жолооч нар яг л муур шиг мяраан явж бүх чиглэлд бөглөрөө үүссэн байдалтай байна. Өнөөх тайлан мэдээллээр цацагдаад цацраад байдаг давс, элс хаагуур тараад байгааг бүү мэд. Төв замуудаар ядаж шороо давс шидэж байгаа хүн машин харагдсангүй.

 

Дараалсан их цаснаар өвөл хатуу болох хов жив, өргөн цуурхал гаарсан тул малчид амралтын өдрүүдэд турь бяд муутай хэдэн хонь үхрээ бүгдийг нь “янзалж” хотын тийш махны Ченжүүдийг зориход бэлэн болсон гэж холын хамаатан хөдөөнөөс мэдээллээ. Махны үнэ буурах талдаа байх бололтой.  Их цаснаар баруун  аймгуудад өвөлжилт хүндэрсэн талаар мэдээ яамдуудад ирж, онцгой байдлынхан хоёр дахин “онцгой “ байдалд ажиллах нөхцөл бүрдээд байгаа гэнэ.  

 

Цаснаар зоолж байгаа хэсэгч байгаа бололтой.  Хөлдсөн машинаа асааж чадахгүй хүн царайчлах иргэдийн гэнэтийн хэрэгцээн дээр орлогоо хэд нугалж буй үйлчилгээнийхэн бол дуудлагаар машин асааж буй залуус. Нэг ирээд хэсэг ухаж, галаар буудуулж, өөр машинд холбож дарж асааж өгөөд  50 мянгыг халаасалж байгаа гэнэ. 20-30 минутад 50 мянгыг хийж байгаа болохоор асаалтын энэ үйлчилгээ амралтын өдрүүдийн ТОП ашигтай бизнесээр тодроод байна.

 

Өвлийн эхэн сарын 13 дах цасны ард хотынхон сүртэй шуугисан ч гэртээ хэвтчих сонголттой өнгөрүүлж байна. Харин хөдөө мал хүн хоёр цасанд боогдож өвөлжилт хүндрэх төлөв үнэхээр бодитой болжээ. Хот тойроод бие биенийгээ авраад байгаа том машинтай залуус малчин айлуудруу дуудагдаж магадгүй байна.

 

Манай хотынхон бие биендээ найдаж цасандаа дарлуулахгүй шүү. “Хатуу бэрхийг  хамтдаа давна шүү” гэж бүгдэд уриалах байна.

 

 

Б.ХЭГЖҮҮН

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хэрэвзээ цас ордог л юм бол гараар арилгахад бэлэн улсууд байнаа байна. Африк, Арабын орнууд, Энэтхэг хятадын хойгийн улсууд гээд олон орон байна.
2016-11-20
d:
dahiad lav 20 udaagiin tsas bna yana daa
2016-11-20
zocnin:
ene ih tsasiig garaar maltaad yag hycnireh bilee. Orcnin yeiin tsasnii mashin oruulj irehed yadag bnaa ene ih idej uudag nohdyyd idehdeecn ucnirtai idmeer yum . tsas husagcn mashihgyi tsasaa garaar arilgadag uls mongoloos oor bhgyi bhaa.
2016-11-20
Зочин:
Хэрэвзээ цас ордог л юм бол гараар арилгахад бэлэн улсууд байнаа байна. Африк, Арабын орнууд, Энэтхэг хятадын хойгийн улсууд гээд олон орон байна.